Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцсыг эцэг эхчүүдэд худалдан борлуулах ажил өнөөдрөөс эхэлсэн. Дүрэмт хувцсыг 16 борлуулалтын цэгээр дамжуулан худалдаж байгаа юм.
Бид дээрх цэгүүдийн нэг Улсын тэргүүний 84-р сургууль руу очиж дүрэмт хувцасны борлуулалт хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. Тус сургуульд байрлаж байгаа борлуулалтын цэгээс 21, 33, 87 гэсэн гурван сургуулийн энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүд дүрэмт хувцсаа авах юм.
Биднийг очиход борлуулалт харьцангуй тайван явагдаж байсан бөгөөд гурваас дөрвөн хүүхдийг эцэг эхийнх нь хамтаар дотогш оруулж сонголтыг нь хийлгэж байв. Эцэг эхчүүд дүрэмт хувцас авахдаа эхлээд үзүүлэнгийн хувцаснаас хүүхдэдээ өмсүүлэн размерийг нь тааруулаад дараа нь сонгосон хувцсаа төлбөрийн маягтан дээрээ зөв бөглөх хэрэгтэй. Үүний дараа банкны теллерүүд дээр очиж мөнгөө тушаах хэрэгтэй ба тушаасан баримтаараа дүрэмт хувцсаа олгогчоос хүлээн авах нь ээ. Төлбөрийг бэлнээр эсвэл картаар хийж болохоос гадна "Хаан" банкны бүх салбараар төлбөрөө төлөх боломжтой. Түүнчлэн бидний очсон борлуулалтын цэг дээр дүрэмт хувцасны иж бүрдэл дундаас намрын сэрүүн орсонтой холбогдуулан эцэг эхчүүд ноосон цамцыг ихээр худалдан авч байсан юм. Энэ борлуулалтын цэгийг хариуцсан ХХААХҮЯ-ны төслийн мэргэжилтэн Б.Туулаас бид зарим зүйлийг тодрууллаа.
Б.Туул: Дүрэмт хувцсыг үзээд аятайхан хувцас байна гэсэн хандлагатай байгаа
-Борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?
-Манай цэгт борлуулалт харьцангуй тайван хэвийн явагдаж байна. Эцэг эхчүүдийн зүгээс одоогоор ямар нэгэн гомдол санал гараагүй. Дүрэмт хувцсыг үзээд аятайхан хувцас байна гэсэн хандлагатай байгаа. Зарим нь бүр ийм хувцас юм бол авалгүй яахав гэж байна. Бид дээрх цэгүүдийн нэг Улсын тэргүүний 84-р сургууль руу очиж дүрэмт хувцасны борлуулалт хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. Тус сургуульд байрлаж байгаа борлуулалтын цэгээс 21, 33, 87 гэсэн гурван сургуулийн энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүд дүрэмт хувцсаа авах юм.
Биднийг очиход борлуулалт харьцангуй тайван явагдаж байсан бөгөөд гурваас дөрвөн хүүхдийг эцэг эхийнх нь хамтаар дотогш оруулж сонголтыг нь хийлгэж байв. Эцэг эхчүүд дүрэмт хувцас авахдаа эхлээд үзүүлэнгийн хувцаснаас хүүхдэдээ өмсүүлэн размерийг нь тааруулаад дараа нь сонгосон хувцсаа төлбөрийн маягтан дээрээ зөв бөглөх хэрэгтэй. Үүний дараа банкны теллерүүд дээр очиж мөнгөө тушаах хэрэгтэй ба тушаасан баримтаараа дүрэмт хувцсаа олгогчоос хүлээн авах нь ээ. Төлбөрийг бэлнээр эсвэл картаар хийж болохоос гадна "Хаан" банкны бүх салбараар төлбөрөө төлөх боломжтой. Түүнчлэн бидний очсон борлуулалтын цэг дээр дүрэмт хувцасны иж бүрдэл дундаас намрын сэрүүн орсонтой холбогдуулан эцэг эхчүүд ноосон цамцыг ихээр худалдан авч байсан юм. Энэ борлуулалтын цэгийг хариуцсан ХХААХҮЯ-ны төслийн мэргэжилтэн Б.Туулаас бид зарим зүйлийг тодрууллаа.
Б.Туул: Дүрэмт хувцсыг үзээд аятайхан хувцас байна гэсэн хандлагатай байгаа
-Борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?
-Одоогийн байдлаар хичнээн хүүхэд дүрэмт хувцсаа худалдан аваад байна вэ?
- Яг одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд дүрэмт хувцсаа авсан байна. Нэмэлт хувцаснаас цэнхэр даавуун цамц нь өнөөдрийн байдлаар ирээгүй байгаа. Маргааш ирэх байх. Энэ ажил өнөөдрөөс эхлэн гурван хоног эндээ үргэлжилнэ.
-Хичнээн хүн дүрэмт хувцас худалдаалах ажилд оролцож байна?
-Манай яамны болон сургуулиудын багш ажилчид банкны теллерүүдийг оролцуулаад нийт 12 хүн энэ үйл ажиллагаанд оролцож байна.
Мөн бид хүүхдэдээ дүрэмт хувцас худалдан авч байгаа эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.
БЗД-ийн иргэн Э.Сарангэрэл: Сурагчдыг ингээд жигдрүүлчихбэл зүгээр юм
-Та шинэ дүрэмт хувцасны иж бүрдлээс аль аль хувцсыг нь авав? Хичнээн төгрөг болсон бэ?
-Эгч нь охиндоо сарафан, ноосон цамц гэсэн хоёр хувцас авлаа. Нийлээд 67 мянган төгрөг болж байна.
-Дүрэмт хувцас таны сэтгэлд хэр нийцэж байна вэ?
-За яахав дээ, арав хорин мянган төгрөгөөр авч байхаар сурагчдыг ингээд жигдрүүлчихбэл зүгээр юм.
БЗД-ийн иргэн Х.Баярмаа: Өмсөөд ирэхээр ямархуу эдэлгээтэй нь мэдэгдэх байх
-Танай хүүхэд аль сургуулийн нэгдүгээр ангид суралцах вэ?
-Амгалангийн тийшээ байдаг 87-р сургуулийн нэгдүгээр ангид сурна.
-Ямар хувцас худалдан авав?
-Үндсэн хувцас гээд хүрэм өмд хоёрыг нь авсан. Дээр нь намрын сэрүү орж байгаа болохоор ноосон цамцыг худалдаж авлаа. Бүгдээрээ нийлээд 90 орчим мянган төгрөг болж байна.
-Шинэ дүрэмт хувцас таньд хэр таалагдав?
-Харахад бол гайгүй хөөрхөн л юм харагдаж байна. Өмсөөд ирэхээр оёдол энэ тэр нь хүүхдийн эдэлгээг яаж даах нь мэдэгдэх байх. Муу байвал их л хэл ам гарах байх даа.
Энэ мэтчилэн нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас борлуулах ажил хэвийн үргэлжилж байна.

Сэтгэгдэл (3)