Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.06
32
Өдөртөө
17
Шөнөдөө

”Тархины харвалт ба зүрхний шигдээсийн менежмент” үндэсний конференци болж байна

2013 оны 9 сарын 11
z1112    Монгол хүмүүст тохиолдох зүрхний шигдээс ба харвалтыг эрт оншлох, эмчлэх, үр дүнтэй нөхөн сэргээх болон дахин харвахаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг сайжруулах үндсэн зорилготой, Мянганы сорилтын сан, ДЭМБ-ын дэмжлэгээр “Харвалт ба Зүрхний шигдээс” туршилтат төсөл 2010 оноос хэргэжиж эхлээд энэ онд дуусах гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Тархины харвалт ба зүрхний шигдээсийн менежмент” үндэсний конференци болон туршлага солилцох сургалт, семинар Эрүүл мэндийн яаманд болж байна. Тус семинар нь 2013 оны ёсдүгээр сарын 11-ээс 2013 оны ёсдүгээр сарын 13-ыг дуустал үргэлжлэх бөгөөд 12, 13-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар төв эмнэлэгийн хурлын зааланд үргэлжилнэ. Мөн сургалтанд ЭМЯ, ДЭМБ, МСС, Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлэгүүд болон Багахангай, Багануур, Налайх дүүргүүд мөн Дорнод, Өвөрхангай, Баян-Хонгор, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Орхон зэрэг аймгуудаас Сэргээн засах тасгийн эрхлэгч нар, Мэдрэлийн тасгийн эрхлэгч нар, мэдрэлийн эмч мэргэжилтнүүд оролцож туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллах талаар болон төсөл дууссаны дараа үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс уулзалт хийж үндэсний хэмжээнд конференци зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотойоор халдварт өвчин буурсан. Харин халдварт бус өвчин тэр дундаа зүрхний шигдээс, харвалт нэмэгдэж иргэд хөдөлмөрийн чадвараа алдах нь МУ-ын эдийн засгийн байдал, Эрүүл мэндийн салбарт ихээхэн нөлөөлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2010 оноос эхлэн Эрүүл мэндийн яам ДЭМБ, МСС-тай хамтран “Харвалт ба Зүрхний шигдээс” туршилтат төсөл хэргэжүүлж эхлэсэн юм. Уг төслийн үр дүнд тархины харвалт, зүрхний шигдээсийн менежмент, тэдгээрийн сэргээн засах тусламж үйлчилгээ шинэ шатанд гарч, оношилгоо, эмчилгээний шинэ технологиос нэвтрүүлж, төрөлжсөн эрчимт эмчилгээний тасгуудыг шинээр байгуулан, тусламж үйлчилгээг багийн тогтолцоогоор үзүүлэх, тархины харвалт, зүрхний шигдээсийг цаг алдалгүй бүртгэх, зайн оншилгоог нэвтрүүлж8 сайжруулах, судлагаа шинжилгээг орчин үеийн түвшинд нийцүүлэн ажиллах гээд ахиц дэвшил маш их гарсан нь саашаалтай байгаа бөгөөд харвалт, зүрхний шигдээсээр нас барах тохиолдолыг багасгаж, эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадаж байна. Мөн бид төслийн хүрээнд эмч, сувилагч нарыг нарийн мэргэжилээр мэргэжил дээшлүүлэн бэлтгэх, судлагаа шинжилгээний тоног төхөөрөмжийг дэлхийн жишигт нийцүүлэн шинчлэх, тусламж үлчилгээг цаг алдалгүй хүргэх арга хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байх болно” хэмээлээ.

“Харвалт ба Зүрхний шигдээс” туршилтат төслийг Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт түшиглэн хэргэжүүлж байгаа юм хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
z1112
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан