Гол мөрний эх ундаргыг хамгаалах зорилготой “Урт нэртэй хууль”-ийг өөрчлүүлэхгүй гэж Төрийн ордон руу буу шагайсан хүмүүс торны цаана суух дээрээ туллаа. Тэд үнэхээр эх оронч үзлээр ингэв үү, аль эсвэл хэн нэгнээс мөнгө авч, энэ хуулийг өөрчлүүлэхгүй гэж зүтгэв үү гэдэгт олон нийт өөрсдийн дүгнэлтээ өгч байна. Өмнө нь уурхайн захирлуудыг “шалгалт оруулна” гэж айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авдаг байсан Ц.Мөнхбаярыг эх оронч үзэлтэн гэж хэлэх хүн ховор биз. Монголын газар шороог ухаж авсан бүхий л алт Монголбанкаар дамжин, тооцоо судалгаанд ордог болох хуулийн өөрчлөлт чухам хэнийг ингэтэл нь бухимдуулж, төрийн ордон руу турхируулав? Тэгэхээр Ц.Мөнхбаяр нарын эсэргүүцэн буу, шийдэм агссан “Урт нэртэй хууль”-ийн өөрчлөлтийн цаана юу байна вэ?
Монголчууд жилдээ 70 тонн гаруй алт олборлож түүнийгээ Монголбанкинд тушаадаг байсан бол 2012 онд ердөө л зургаан тонныг тушаажээ. Монголчууд алт олборлохоо больсондоо биш харин хууль бусаар хил давж, гадныхны гарт очоод байгаа нь энэ бололтой. Зарим эх сурвалжууд хятад, солонгосчуудад ямар нэгэн татваргүйгээр хууль бусаар олборлосон алтаа зардаг хүмүүс Ц.Мөнхбаяр нарыг өдөөн турхирсан гэж үзэж байна. Тэр дундаа лицензийг нь хурааж, орхигдсон алттай ордуудыг дураараа ухаж буй “нинжа” нар энэ хууль бус үйлдэл нь эцэс болох вий гэж айж байна. Хэрэв “Урт нэртэй хууль”, Алтны тухай хуулинд өөрчлөлт орж бүх алт Монголбанкаар дамждаг болвол “нинжа” нар хүний юм хулгайгаар ухахгүй, ухсан алтаа хулгайгаар зарахгүй.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах газар нутагт ашиглалтын ба хайгуулын 1336 лиценз олгогдсоныг тогтоож, тэнд үйл ажиллагаагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Тэр 1336 лицензийн 427 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу алттай болох нь нэгэнт тогтоогдсон байдаг. Тэгэхээр энэ 427 ордыг хууль зөрчдөг, татвараас зугтдаг “нинжа” нараас хамгаална гэсэн үг. Улсын эдийн засагт ч чамлахааргүй мөнгө орж ирнэ. Тэгээд ч Монголбанкинд бүртгүүлвэл татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөх тул хуулийн дагуу ажилладаг алтны компаниудад харин ч ашигтай болох юм.
Нөгөө талаас “нинжа” нарыг эмх журамд оруулж чадвал гар аргаар хайр найргүй ухдаг, нөхөн сэргээлтгүй орхидог явдал ямар нэг хэмжээгээр зогсох нь тодорхой. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг алтыг нь ч, авдрыг нь ч хамгаалах талаар энд яригдаж байна.

Т.Гэрэл