“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр төрийн ордонд боллоо. Уулзалтаар Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар танилцуулсан бөгөөд 2013 оны нэгдсэн төсөвт яагаад тодотгол хийх болсоноо тайлбарласан юм. Мөн ирэх сард БНХАУ-руу Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр эдийн засагтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэн авто зам, агаарын тээвэр, төмөр зам зэрэг тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.
Мөн уулзалтын үеэр сэтгүүлчид өнгөрсөн хоёр өдөр олон нийтийн дунд тархсан сэтгүүлчийг шүүхэд өгсөн гэх мэдээлэлд хариулт авсан юм. Энэ асуултад Ерөнхий сайд Н. Алтанхуяг хэлэхдээ: Би улстөрд ороод 23 жил болж байна. Энэ хугацаанд сэтгүүлчийг шүүхэд өгсөн түүх байхгүй. Харин сэтгүүлчийг урдаа барьж захиалгатай юм бичүүлчихээд, хариуцлагаа хүлээхгүй ард нь үлддэг байгууллагыг шүүхэд өгсөн удаа бий. Гүтгэлгийн чанартай мэдээлэл гарахад би "Өглөө" кинонд гардаг шиг "Эзэн нь хэн бэ" гэж асуудаг. Гүтгэлгийн мэдээ тарааж байгаа бол тухайн редакци, эзэн нь хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Тийм учраас сэтгүүлч буруугүй гэдгийг би бичээд өгчихсөн байгаа.

Сэтгэгдэл (1)