зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анод банкны хэргийн мөрөөр – 3

2013-10-05
0
ЖИРГЭХ
  Анод банк дампуурснаас хойш түүний удирдлагуудыг яллах шүүх хурал  шат дамжин үргэлжилсээр өдгөө тэд шоронд ялаа  эдэлж байгаа.  Мэдээжийн хэрэг  тэдний хувьд хадгаламж эзэмшигчдийн олон арван сая төгрөгийг  салхинд хийсгэж хохироосон тул түүндээ тохирсон  гэм зэмээ хүлээх нь зүйн хэрэг.
    Анод банк дампуурснаас хойш түүний удирдлагуудыг яллах шүүх хурал  шат дамжин үргэлжилсээр өдгөө тэд шоронд ялаа  эдэлж байгаа.  Мэдээжийн хэрэг  тэдний хувьд хадгаламж эзэмшигчдийн олон арван сая төгрөгийг  салхинд хийсгэж хохироосон тул түүндээ тохирсон  гэм зэмээ хүлээх нь зүйн хэрэг. Тэгвэл Анод банк хэвийн үйл ажиллагаа явагдаж байх үеээс нэр бүхий  эрхмүүд газар, баригдаж байгаа барилга, замдаа яваа  шатахуун зэргийг барьцаалан их хэмжээний мөнгө зээлсэн байдаг. Тэдний нэг болох өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Наранхүү, тухайн үедээ  ”МОННҮҮР” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Анод банкны барьцаанд байгаа газрынхаа  гэрчилгээг тухайн үеийн Нийслэлийн удирдлагуудын тусламжтайгаар  хууль бусаар  давхар  гаргуулж бусдад худалдсан  тохиолдол гарсан байна. Харамсалтай нь барьцаанд байгаа барилгаа хууль бусаар бусдад шилжүүлснийг Анод банк 2 жилийн дараа мэдэж, Б.Наранхүүгийн “МОННҮҮР” ХХК-ийн шүүхэд өгөхөөр болсноо мэдэгдэж байжээ.
medegdel-463x6001
Monnuur-tamga

    Эндээс харахад өөртөө ашигтай л бол хуулийг зөрчиж, бусдыг хохироохыг юман чинээ боддоггүй  Б.Наранхүү өдгөө ард түмний төлөөлөл болж хууль батлах дээд байгууллага болох УИХ-ын “зөөлөн сэнтий”-д заларч байгаа нь “ариун явдал” уу. Түүнийг улс оны  сайн сайханы төлөө ажиллана гэдэгт итгэж чадах уу бид.

Анод банкны дампууралд Б.Наранхүү төдийгүй “Алтжин” ХХК-ийн захирал асан Г.Алтан оролцсон байдаг. Уг нь Г.Алтан Анод банкийг үүсгэн байгуулагдахаас нь эхлэн их хэмжээний мөнгө байрлуулж, үйл ажиллагааг нь  дэмжиж  байсан ч 2006 оноос эхлэн эргээд Анод банкинд “гай” болох тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Г.Алтан 2006 онд, Б.Наранхүүгийн Дүнжингарав худалдааны төвийн дутуу баригдсан барилгыг барьцаалж, 2 сая USD буюу 3.000.000.000 төгрөгөөр үнэлүүлэн барьцаалж байжээ. Энэ барьцаана гэрээнд Анод банкны талаас 4  хүн гарын үсэг зурсан байдгаас нь хоёр нь  манай өмнөх цувралд дурьдсанчлан Анод банкинд ажиллахын зэрэгцээгээр Б.Наранхүүгийн “Инвекс”  ХХК-д давхар ажиллаж байсан  Б.Ариунболд,  Б.Билэгсайхан нар байна.

Нөгөө талаас Г.Алтан, Б.Наранхүү нар гарын үсгээ зурж байжээ

БАРЬЦААНЫ ГЭРЭЭ

2006 оны 04-р сарын 24-ны єдєр               Дугаар 06060048                            Улаанбаатар хот

Энэхүү барьцааны гэрээг нэг талаас Анод банк /цаашид “Барьцаалагч” гэх/, нөгөө талаас Алтжин ХХК-ний ерөнхий захирал Готов овогтой Алтан /цаашид “Барьцаалуулагч” гэх/ нар /цаашид хамтад нь “Талууд” гэх/ Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар бүлгийн 1, 2, 3 дугаар дэд бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл 

1.1  Энэхүү гэрээний зорилго нь Анод банк болон зээлдэгч Алтжин ХХК-ний ерөнхий захирал Готов овогтой Алтан нар нь 2006 оны 04 сарын 24-ны єдєр байгуулсан 06060048 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан барьцаалах хөрөнгийг тогтоох, тэдгээрийн үнэлгээ чанарыг тодорхойлох,  барьцааны гэрээ хэрэгжих үндэслэл бүрдсэн нөхцөлд талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Зээл, түүний хүүг төлөх үүргээ баталгаажуулж барьцаалуулагчийн дараахь эд хөрөнгийг зээлийн барьцаанд харилцан тохиролцож барьцаалсан болно.

Snapshot_2013-10-05_102704

1.3  Талууд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн барьцаа хөрөнгийг 3 000 000 000.00 /гурван тэрбум / тєгрєгєєр тохиролцон үнэлэв.

1.4  Барьцааны зүйлийн өмчлөх эрх барьцаалуулагчаас өөр этгээдэд шилжвэл энэхүү гэрээнд заагдсан барьцааны эрх хүчин төгөлдөр байна.

1.5      Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу банк нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах ба өөр үүргийн шаардлагыг хангуулахаар барьцаанд тавихыг эс зөвшөөрнө.

 

Хоёр. Барьцаалагчийн эрх, үүрэг 

2.1 Зээл түүний хүүг гэрээний хугацаанд төлөхийг зээлдэгчээс шаардах, барьцаа хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих,

2.2  Барьцаалуулагч барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах, энэхүү гэрээнд заасан бусад үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй бөгөөд эзэмшилдээ байх хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

2.3 Барьцаалуулагч нь зээлийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээний 1.2-т заасан эд хөрөнгийг банк эзэмшилдээ авч хөдлөх эд хөрөнгийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу захиран зарцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зээлийн үүрэг гүйцэтгэх тухай шаардлагыг банк бичгээр хүргүүлнэ. Шаардлагыг зээлдэгчид өөрт нь гардуулсан эсхүл гэрээ болон эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэнийг гардуулж өгсөнд тооцно. Гардуулж өгсөнөөс хойш 30 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангана.

/Зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны зүгээс зээл барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэргийг багтааж ойлгоно/

2.4 Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үрэгдүүлсэн, чанар байдлыг алдагдуулсан, бусдад өмчлөх эрхээ шилжүүлсэн эсхүл барьцааны зүйлийг  хураан авч борлуулснаас олсон орлого нь банкны зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрийн үлдэгдэл, холбогдох зардлыг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд барьцаалуулагчийн бусад эд хөрөнгө, эх үүсвэрээс  төлбөрийг барагдуулах эрхтэй.

2.5   Шаардлагатай гэж үзвэл барьцааны зүйлийг даатгуулахыг шаардах

2.6  Даатгагдсан барьцааны зүйл устсан, гэмтсэн тохиолдолд банк даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулах эрхтэй.

2.7  Энэхүү гэрээний хугацаанд барьцааны зүйлийн зах зээлийн үнэлгээ буурсан нөхцөлд хөрөнгийг дахин үнэлж өөрчлөлт оруулах эрхтэй.

2.8  Барьцаалах хөрөнгийн бичиг баримтын /гэрчилгээ/ эх хувийг авч зээл төлөгдөх хүртэлх хугацаанд барьцаалагч хадгална.

 Гурав. Барьцаалуулагчийн эрх, үүрэг 

            3.1 Барьцаалуулагч нь барьцаалагчаас шаардсан 1.2-т заасан баримт бичгийн гэрчилгээ, газрын баримт бичиг, уг эд хөрөнгийг тусгасан тайлан тэнцэл, үнэлгээний баримт бичиг, барилгын техникийн нөхцөл, байршил, төсөл зураг зэрэг холбогдох баримт бичгийн хамт хүндрэл учруулахгүйгээр гаргаж өгөх үүрэгтэй.

3.2 Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг банкны эзэмшилд шилжүүлж өгөөгүй бол тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, өнгө үзэмж чанар, зориулалт, үр ашигт чанарыг хэвээр хадгалах, энэхүү гэрээний 2.2-т заасан тохиолдолд банкны шаардлагаар түүний эзэмшилд нь шилжүүлэх үүрэгтэй.

3.3 Хэрэв барьцааны зүйлийн чанар, үнэлгээ алдагдсан барьцааны зүйлтэй холбоотой ямар нэгэн хууль, эрх зүйн зөрчил, маргаан илэрсэн бол өөрийн бусад хөрөнгөөр барьцааны гэрээг нэмж хийх бөгөөд анхны гэрээ хүчинтэй байна.

3.4 Давагдашгүй хүчин зүйлийн улмаас барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдалд гарч болох элэгдэл, хорогдол, учирсан хохирлыг барьцаалуулагч тал бүрэн хариуцна. Энэ нь зээл, хүүгийн төлбөрийг төлөх гэрээний үүрэгт нөлөөлөхгүй.

3.5 Барьцаалуулагч нь барьцааны зүйлийн талаар ямар нэгэн эрх эдлэх гуравдагч этгээд байгаа эсэх, үүрэг үүсэх зүйлийн  талаархи үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй. Энэхүү нотолгооны үнэн зөвийн хариуцлагыг барьцаалуулагч бүрэн хүлээнэ.

3.6 Барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд үлдээсэн тохиолдолд түүний бүрэн бүтэн байдал, өнгө, үзэмж, чанар зориулалт, хэвийн ашиглалтын горим, засвар үйлчилгээ, арчилгаа, даатгалыг барьцаалуулагч тал хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх гэм хорыг барьцаалуулагч өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй.

3.7 Зээлдэгч нь өөрийн бизнесийн чиглэл, хөрөнгийн хэмжээ, гэрийн болон ажлын байрны хаягт өөрчлөлт орвол тэр тухай ажлын 5 хоногт багтаан зээлдүүлэгчид мэдэгдэх

3.8  Зээлийн барьцаанд тавих хөрөнгийг агуулахад хүргэх тээврийн зардал, барьцааны зүйлийг даатгуулах, хадгалалт, хамгаалалттай холбоотой гарах зардал, мөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, нотариатаар батлуулахтай холбоотой бусад зардлыг хариуцна.

3.9  Хэрэв барьцаалуулагч зээл, хүүг хугацаандаа төлж барагдуулаагүй, төлж барагдуулах боломжгүй болсоныг барьцаалагч тогтоосон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан эсхүл гэрээний хугацаа дууссан өдрөөс барьцааны зүйлийг барьцаалагчийн мэдэлд үл маргах журмаар шилжүүлнэ.

3.10   Зээлдэгч зээлийн төлбөр тооцоог бүрэн төлж дууссаны дараа барьцаанаас чөлөөлөгдөнө.

Дөрөв. Хариуцлага

            4.1 Зээлдэгч /барьцаалуулагч/ гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн барьцаалагч нь ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуульд заасны дагуу худалдан борлуулах болсон эсхүл, шүүх, хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхэд хүрсэн бол түүнтэй холбогдон гарсан /улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшуулал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, шинжээчийн ажлын хөлс, унаа холбоо, томилолтын зардал, барьцааны хөрөнгийг хураах, тээвэрлэх, худалдахтай холбогдох зардал, дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарах бусад зардал/ бүхий л зардлыг зээлдэгч /барьцаалуулагч/ талаар нөхөн төлүүлнэ.

4.2 Барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлого нь зээлдүүлэгчид төлөх зээлийн өрийн үлдэгдэл, холбогдох бусад зардлын дүнгээс илүү гарсан нөхцөлд банк үлдсэн хэсгийг барьцаалуулагчид буцаан олгоно.

Тав. Бусад зүйл

5.1 Гэрээний заалт зөрчигдөх, төлбөр тооцоог барагдуулах аливаа асуудлыг шийдвэрлэхэд тохиролцоонд хүрэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд эс хүрвэл  хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

5.2  Энэхүү барьцааны гэрээ нь 06060048 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг байна.

5.3  Энэхүү гэрээг зөвшөөрсөн талууд хөдлөх хөрөнгийн хувьд харилцан гарын үсэг зурснаар, үл хөдлөх хөрөнгийн хувьд нотариатаар батлуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж зээлийн гэрээний үүрэг хангагдсанаар дуусгавар болно.

5.4  Энэхүү гэрээнд шууд заагдаагүй аливаа асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

5.5  Энэхүү гэрээг адил хүчинтэй 5 хувь үйлдэж талууд тус бүр холбогдох хувийг хадгална.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

Анод банк дампуурахад  ”хаанаасаа хаалгач нь” гэгчийн үлгэрээр  Анод банкны эдийн засагч Б.Ариунболд, хуулийн мэргэжилтэн Б.Билэгсайхан нар тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь харагддаг. Тэд банкинд ажиллахын зэрэгцээ Б.Нранхүүгийн Инвекс ХХК-д ажиллан, Анод банкны зээл олголтын асуудлыг Б.Наранхүүгийн талд шийдэж өгч, үүнийхээ шанд их хэмжээний хахууль явсан байх магадлалтай байдаг.

Энэ талаарх баримтуудыг үргэлжллүүлэн бид  дараагийн цувралаар хүргэх болно.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН


БАНКЫГ ТӨЛӨӨЛЖ:

ЗЭЭЛДЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Алтжин ХХК-ний ерөнхий захирал 

. . . . . . . . . . . .  . . . . . . Э.ГҮР-АРАНЗ


. . . . . . . . . . . . . . .  . . . . /Г.Алтан/


Анод TOP Банкны газаp-ын захирал:

Алтжин ХХК-ний гїйцэтгэх захирал 

. . . . . . . . . . . . . . .  . . . . /Н.Ариунаа/

. . . . . . . . . . . . . . .  . . . . /Г.Буянжаргал/


ГАЗРЫН АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ: 

БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨГЧ:

. . . . . . . . . . . . . . .  . . . ./Б.Aриунболд/


Инвекс ХХК-ний ерөнхий захирал
Хуулийн мэргэжилтэн 

. . . . . . . . . . . . . . .  . . . ./Б.Билэгсайхан/

. . . . . . . . . . . . . . .  . . . . /Б.Наранхүү /

Үргэлжлэл бий…

А.Тамир

Ugluu-logo1720

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Батбаатар: Засагт хамтарвал парламентын ардчиллыг хадгалж ажиллана
ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
Энэ засгаас эргэн санах САЙН ҮЙЛ
Байнгын хороод хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (124.158.124.147)
    Арай л буруу бичээд байна, хадгаламж эзэмшигчид Анодоос хохиролгүй үлдсэн, харин хувьцаа эзэмшигчид 10 гаруй тэрбум төгрөгийг оруулсан тэд л хохирчоод байгаа юм.
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Mongoliin tur yamr hyy byzartsanii unen nuur tsarai ene.Ih hural,zasgiin gazar 2 ni holion bantan,zasgiinn gazar ni ih huraliinhaa tolgoid ni garsan,ih hural ni namiin jagsaalt nertei iimerhuu oligarhiydiin tsyglalart bolson,shudarga 1 iigee habchij hayhna,mongold tur bnyyy
    2013 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.254)
    ene heterch bainaa
    2013 оны 10 сарын 05 | Хариулах
  • ALTAN (103.26.194.74)
    Unheer luverchin um daa Naranhuu min Odoo chi yah gej bna daa ih buugaar galah etstoi um bishuu
    2013 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Батбаатар: Засагт хамтарвал парламентын ардчиллыг хадгалж ажиллана
    2 мин
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
    3 мин
  • Энэ засгаас эргэн санах САЙН ҮЙЛ
    15 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    32 мин
  • Байнгын хороод хуралдана
    1 цаг 12 мин
  • Дэлхийн аваргаас "хүрэл" медаль хүртсэн ОУХМ Б.Ганхайч гэж хэн бэ?
    1 цаг 16 мин
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
    1 цаг 28 мин
  • Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    1 цаг 29 мин
  • Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    1 цаг 32 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
    1 цаг 59 мин
  • Нийтийн тээврийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 22 тэрбум төгрөгт хүрчээ
    3 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
    3 цаг 13 мин
  • Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
    3 цаг 18 мин
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    16 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    16 цаг 18 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    17 цаг 3 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    17 цаг 27 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    17 цаг 55 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    17 цаг 56 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    18 цаг 7 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК