Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.30
26
Өдөртөө
14
Шөнөдөө

Жирэмсэн эхчүүдэд өгөх 24 чухал зөвлөгөө

2013 оны 10 сарын 13

24(2)1. Бие давхар эмэгтэйчүүдэд  хамгийн түрүүнд хориглох зүйл бол согтууруулах ундаа юм. Зарим эхчүүд хааяа нэг хундага вино юм уу шар айраг уухад зохимжтой гэдэг. Тэгвэл энэ нь ташаа ойлголт бөгөөд 100 гр архи ч урагт муугаар нөлөөлдөг.  Их хэмжээний спиртлэг ундаа нь сэтгэц оюун ухааны болон бие эрхтний ноцтой гажигийг үүсгэдэг байна.
2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсэн эхчүүдийг өдөрт 60 мг төмрий бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь ургийн хөгжлийг тэтгэдэг бөгөөд бага жинтэй төрөхөөс сэргийлнэ.
3. Хүнд зүйл өргөхгүй байх. Жирэмсэн эмэгтэйчүүдийн гэмтэл, тэр дундаа зулбалтаар төгссөн эмгэнэлт үр дагаварын 61.4 хувь нь хүнс дүүрэн цүнхтэй явж байхдаа унаж бэртэх, хальтарч ойчсоноос болдог нь тогтоогджээ.
4. Хөлний оёдлын машин дээр юм оёх, морь, дугуй унах, хүнд хэцүү биеийн дасгал хийх, спортоор хичээллэх, үсрэх, огцом хөдөлгөөн хийх зэргийг хориглодог.
5. Жирэмсний явцад хөдөлгөөнөө эрс багасгах, өдрийн туршид хэвтэх нь эмэгтэй эрүүл мэнд, урагт муу нөлөөтэй. Наад зах нь уураг гэдсэндээ таргалж, төрөхөд хүндрэл үүснэ. Мөн эмэгтэй болон өсч буй урагт хангалттай хэмжээний хүчилтөрөгч шаардлагатай байдаг. Харин хөдөлгөөн багатай байх нь бие организмд хүчилтөрөгч орж ирэхэд саад болно. (Эрүүл агаарт гарах, явган явах, өрөө тасалгаандаа салхи оруулах гэх мэт).
6. Стресс бухимдал үүсгэх хүчин зүйлээс зайлс хийх. Ноцтой гэмт хэргийн тухай мэдээлэл үзэхгүй, нарийвчилсан деталийг нь сонсохгүй байх хэрэгтэй. Энэ нь хэвлий дэх ургийг тайван боловсорч хөгжихөд тустай юм.
7. Жирэмсэн эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь хүүхдийн сэтгэцийн байдалд муугаар нөлөөлнө.  Жирэмсэн эх ямар нэгэн зүйлд санаа зовних, сэтгэл догдлох зэргээр стресст ороход түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн announcing_pregnancyумайд очих цус багасч ураг хүчилтөрөгч, тэжээлэлг бодисоор дутагдаж өсөлт хөгжилт нь саатах бөгөөд стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлнө.
8. Мөөгөнцөр нь нярай хүүхдийн төрөлхийн нүдний үрэвсэл, хатгаа өвчинг үүсгэх ба төрөнгүүт эндэж болзошгүй. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд зүрхний гажиг, ясны хэлбэр дүрс алдагдах, бусад эрхтэн тогтолцооны өвчинтэй төрнө. Ер нь БЗХӨ-өөс сэргийлснээр эмэгтэй та ирээдүйд төрөх бяцхан үрээ хамгаалж байна гэсэн үг. 
9. Цай, кофе, шоколад, хийтэй чихэрлэг ундаа нь бүрэлдэж буй хүүхдэд хортой нөлөөтэй.  Судалгаагаар кофейн бодис нь төрөлтийн эмгэгийг үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс жирэмсэн байх үедээ дээрх зүйлсийг бага хэмжээгээр хэрэглэх, эсвэл бүр мөсөн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Нэмж хэлэхэд чихэр, ундаа хэрэглэснээр хэрэгцээтэй хоол хүнсээ идэхийн оронд хэрэгцээ багатай хүнсэнд хоосон цадаж улмаар эх хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. 
10. Хоол хүнсэндээ төмөр, кальци агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх. Yүнд: үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, өндөг, вандуй, самар гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд орно.
11. Эцэг нь хүүхдийнхээ хүйсэнд сэтгэл дундуур байх аваас өөрөө өөрийгөө л буруутгах хэрэгтэй. Хүүхдийн хүйс нь эцгийн эр бэлгийн эсээс хамааралтайг удамшил зүйчид тогтоосон байна. Харин эх үүнд яаж ч нөлөөлж чадахгүй. 
12. Хэрвээ эхэд ямар нэг байдлаар эвгүй биш бол бэлгийн харилцаанд орох нь хэвийн зүйл. Аль болох өөрсдөдөө тохиромжтой байрлалыг сонгох нь зөв. 
13. Өөрт тохирсон биеийн дасгал /гимнастик, хүнд бус аэробик/ тогтмол хийх нь хүүхэд гэдсэнд хэт томрох, гэдэс сунахаас урьдчилан сэргийлнэ. Эрүүл агаарт өдөр бүр тогтмол 1-2 цаг ялхах. Ялангуяа орой, үдэш агаар цэвэршсэн үед.
14. Биед тохирсон, хэт том биш үзэмжтэй хувцас танд зохицохоос гадна төрөх гэж буй хүүхдэд чинь гоо сайхны мэдрэмж төрүүлнэ. Гоо сайхандаа анхаарах нь чухал бөгөөд үсэнд хими /буржийлгах/ тодорхой хугацаанд хийлгэхгүй байх нь зөв.
15. Жирэмсэн гээд орчноос тусгаарлах, найз нөхөдтэйгээ уулзахгүй байх нь хэвлийд байгаа хүүхэд чинь зожиг, баяр баясгалангүй нэгэн болох магадлалтай тул хамт олон, найз нөхдийн хүрээг орхихгүй байх нь зүй.
16. Ер нь жирэмсний үед эмэгтэй хүн аль болох тайван, баясгалантай байх, гэрэл гэгээтэй зүйл бодож мөрөөдөх нь хүүхдэд эерэгээр нөлөөлдөг.
17. Зарим эмэгтэйчүүд үргүйдлийн дараа тухайн жирэмслэлтийг хэт их хүсч байснаас эсвэл өмнөх жирэмслэлтийн таагүй дурсамжууд нь хүүхдээ төрөн төртөл биеэ чагнаж төдийхөн өөрчлөлт бүрийг хэт мэдрэг хүлээж авах шалтгаан болж энэ нь 1ae46f29ec06d144greatмэдрэлийг байнгын цочролд оруулснаар сэрэл саатлын үйл явц алдагдаж нойргүйдэхэд хүргэдэг. Тиймээс аль болох тайвширч, эм хэрэглэхгүйгээр дотоод ертөнцөө зөв чиглүүлэх нь эмчилгээний хамгийн ухаалаг арга.
18. Орондоо тухалж баруун хажуугаараа хэвтэх нь зүрх шахагдаж хүндрэл үүсэхээс сэргийлдэг юм.
19. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд рентген шинжилгээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Зайлшгүй хийлгэх тохиолдолд туяанд мэдрэх эрхтэнүүдийг тусгай хамгаалалтаар заавал хамгаалсан байх шаардлагатай.
20. Төрөлтийн үед та зөв амьсгалж чадвал хүүхдээ бүтэлттэй төрөх эрсдэлээс хамгаалж чадна. Эмэгтэйчүүд маань оюун ухаанаараа, биеэрээ төрдөг болохоор биеэрээ ажиллах хэрэгтэй. Төрөхийн тулд эмэгтэйчүүд биедээ итгэж сурах хэрэгтэй. Биеийн болон амьсгалын дасгал сайн хийснээр тэд өөрийнхөө хүч чадлыг мэдэрч өөрөөрөө төрж чадна гэдгээ ойлгоно.
21. Жирэмсэн эх хэвийн үедээ 11-12 кг жин нэмэгдэнэ. Жирэмсэний эхний хагас ба 0-12 долоо хоног хүртэл 1-2 кг нэмэгдэнэ. Жирэмсний дараагийн хагас ба 12-28 долоо хоног хүртэл долоо хоногт 300-400 граммаар нэмэгдэнэ. Харин сүүлийн 3-р хагас ба 28-40 долоо хоног хүртэл 1-3 кг нэмэгдэнэ.
22. Шүд, буйлны эрүүл ахуйдаа онцгой анхаарах хэрэгтэй. Эхийн хэвлийд ургийн яс бүрэлдэхэд жирэмсэн эхэд кальци дутагдаж байвал эхийн шүд хэврэг болж үүрч унадаг. Эхийн шүд цоорхой байвал бактери нь нярайд халдаж улмаар сүүн шүд нь цухуйнгуутаа цоорох аюултай.
23. Шүдээ жирэмсний эхний болон сүүлийн 3 сард эмчлүүлэх хэрэггүй. Дундах саруудад заавал эмчид хандаж цоорсон шүдээ эмчлүүлээрэй.
24. Жирэмсэн болсон эхний сараас эхлээд урагт хамгийн нөлөөтэй хүн бол эцэг нь. Учир нь жирэмсэн эхийн сэтгэл санааг тайван байлгаж, тохиромжтой хоол хүнс,  орчиноор хангаснаар хүүхдийнхээ өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлж чадна.

24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан