Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-16
Өдөртөө
-21
Шөнөдөө

Наадамчин олны хүслийг биелүүлсэн шинэхэн арслан Ц.Содномдоржийн тухай 24 баримт

2017 оны 7 сарын 13

206_412455795520351_778859697_n

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж, УЛСЫН АРСЛАН цол хүртлээ. ШШГЕГ-ын харьяа 'Сүлд' спорт хороо, 'Хөвсгөлийн хүчтэн' дэвжээний бөх Ц.Содномдорж өмнө нь улсын баяр наадамд гурван удаа зургаа давж байсан юм. Бөх сонирхогч, олон түмэн түүнийг жил жилийн баяр наадамд өндөр цолд хүрнэ хэмээн итгэл хүлээлгэж, дэмждэг нь талаар болсонгүй. Тэрбээр наадамчин олны хүслийг биелүүллээ. Ингээд шинэхэн арслан Ц.Содномдоржийн тухай 24 баримтыг хүргэж байна.



1. Цэдэвийн Содномдорж 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Энэ жил 27 настай.



2.   Тэрбээр арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй.



3.  Түүний аав залуудаа барилдаж ноцолдож явсан ба сумын заан цолтой хүн байдаг байна. Түүний том ах ч мөн сумын заан цолтой хүн аж.



4.  Тэрбээр багаасаа бөх барилддаг хүмүүсийн хүрээлэлд өсчээ. Харин 2003 оноос яг бөхийн бэлтгэлээ тасралтгүй хийж эхэлсэн байна.


5. Түүний бөхийн замд татан оруулсан хүн бол Дундговь аймгийн харьяат аймгийн заан Мөнхтөр. Тэрбээр заан Мөнхтөрийн ажиллуулдаг “Монгол газар” спорт клубт хичээллэдэг байжээ.



6.    Ц.Содномдорж 1999 оны хавар аав, ээж, дүү нартайгаа хотод ирж суурьшжээ. Түүнээс өмнө Хөвсгөлд амьдарч байсан нь мэдээж.



7.    Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртэж байжээ.



8.    2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Б.Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр зургаан даван харцага цолны болзол хангасан.



9.   Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүү­лэгчид түүний барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийд­вэр гаргаж байсан. Учир нь Сар шинийн ба­рил­дааны зургаагийн даваанд Ц.Сод­номдорж, Б.Гон­чиг­дамбатай барилдаж, унах­даа өрсөлдөгч бө­хийнхөө зүүн гарын мөр, тохойны хэсгээр хөшиж, дарсан гэдэг.



10.    Түүнийг бие галбир сайхантай, уран гоё барилдаантай олны хүндлэл хүлээсэн бөх гэж хүмүүс ярьдаг.



11.    118 кг жинтэй. Энэ жингээ нэмэхгүй бас хасахгүй байх бодолтой байгаа гэнэ.



зураг12.    Бөхийн спортоос гадна фитнессээр хичээллэдэг.



13.    “Монос” группийн бөх гэж цоллуулдаг.


14.    Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.  Түүний эхнэр Ховд аймгийнх. Тэд 2005 онд анх танилцаж байжээ.


15.     Хүндэлдэг бөх арслан Д.Ганхуяг. Тэрбээр Д.Ганхуяг арслангийн тухай “Бөхийн дэвжээн дээр ч, амьдрал дээр ч биеэ маш сайхан авч явж, залууст үлгэр дууриал үзүүлж чаддаг” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.


16.    Бөхчүүдийн найрааны талаар түүнээс асуухад “Надад тэгж найрч налигнаж цолоо ахиулах сонирхол огт төрдөггүй” гэжээ.



17.    Х.Мөнхбаатар арслан Д.Ганхуяг харцага, А.Сүхбат аварга нараас яаж барилдах талаараа зөвлөгөө авдаг байна.



18.    Олимпийн аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын цолны наадамд Ц.Содномдорж түрүүлсэн билээ.



19.    Нэг хэсэг түүнийг МУГЖ, УДБЭТ-ын дуучин Ө.Уянгатай холбон бичдэг байсан. Тэднийг амрагийн холбоотой байсан гэж хэвлэлүүд бичдэг ч тэд үүнийг эрс үгүйсгэсэн юм.



206_412455795520351_778859697_n20.    МҮБХ-ноос сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа дөрвөн уулын хишиг барилдаанд Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж хамгийн олон удаа буюу 6 удаа түрүүлсэн. /2016/



21.    Хөвсгөлийн хүчтэн дэвжээнд харъяалагддаг.



22.    Тэрбээр Хөвсгөл аймгийн наадамд гурван удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэжээ.


23.    Гурван аваргын нутаг гэгдэх Хөвсгөл аймаг бөх сайтайгаараа алдартай. Уялган голын гурван аварга Д.Дамдин, Г.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид нарын хойчийг залгамжилсан олон хүчтэн сүүлийн жилүүдэд тус аймгаас төрөн гарч буй. Тэдний нэгийг Ц.Содномдорж гэж хөвсгөлчүүд ярьдаг.



24.    Тэрбээр өөрийнхөө барилдаанд дүгнэлт хийн ярихдаа “Жингээ сайхан нэмж, хүнд бярдуулаад байхааргүй болсон. Одоо өөрийнхөө барилдаан дээр жаахан ажиллая гэж бодож байгаа. Ноднин хөл бэртэлтэй болохоор явж барилдаж чадахгүй хэцүү л байлаа. Урагшаа явж барилдана гэж бодож байна. Бас том цолтой бөхчүүдээс сургамж зөвлөгөө авч, өөрт байгаа бүхнээ дайчилж барилдана даа” гэсэн юм.
 

206_412455795520351_778859697_n

206_412455795520351_778859697_n

206_412455795520351_778859697_n

206_412455795520351_778859697_n
 
24tsag.mn
 
 
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...