Дэлхийд алдартай "Time" сэтгүүлээс улиран одож буй 2013 оны хамгийн дэгжин хувцаласан оддыг нэрлэжээ. Өмнө нь улс төрч бүсгүйчүүд олон багтдаг байсан бол энэ жил дуучин, жүжигчин бүсгүйчүүд жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн нэг жүжигчин залуу хамгийн дэгжин хувцасласан оддын тоонд оржээ. Мэдээж Их Британын гүн Кэйт энэ жагсаалтаас хоцорсонгүй.
1. "Өлсгөлөн тоглоом" киноны жүжигчин Женнифер Лауренсын "Dior"-ийн даашинз оны хамгийн дэгжин загвараар тодорчээ.
2. Кэйт Миддлетон. Эрхэмсэг загварын хувцсаараа бусдаад онцгойрдог Кэмбрижийн гүнжийн хөл хүнд байхдаа өмсч байсан цэнхэр даашинзыг Emilia Wickstead уралажээ.
3. Дуучин Рианна үдэшлэг дээр ямар хувцастай ирэх нь таашгүй. Түүний олон өнгө төрхөөс энэ жилийн хамгийн дур булаам нь гал халуун өнгөтэй. Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслол дээр.
4. 75 настай жүжигчин Жэйн Фондагийн Оскарын шагнал гардуулах ёслол дээр гангарсан дэгжин даашинз.
5. "Алтан бөмбөрцөг" наадамд ирсэн жүжигчин Кэйт Хадсон. Sarah Burton-ий загвар.
6. Дэгжин бас чамин Майли Сайрус. 2013 онд хөгжмийн ертөнцөд этгээд үйлдлээрээ сондгоорсон тэрбээр үдшийн гоёлоороо ч бусдаас содон байж чаджээ.
7. Гараа гэмтээсэн ч өөрт зохисон өвөрмөц загвартай даашинз өмссөн дуучин Мариан Кэри.
8. Өсвөр насны од байхаа больж, тачаангуй хувцаслах болсон дуучин Селена Гомезийн гоёл. "Versace".
9. "Time"-ийн дэгжин оддын эхний 10-т багтсан ганц залуу. Жүжигчин Чаннинг Татум.
10. Харин энэ энгийн хэрнээ этгээд хувцастай эмэгтэй бол дуучин Бионсийн дүү Соланж Ноулес алдарт "Майкл Корс" брэндийн хувцастай". НҮБ-ын хүлээн авалтын үеэр.
Сэтгэгдэл (2)