Шинэ жилийн баярыг дэлхийн бүх улс, үндэстнүүд ёслол, хүндэтгэлтэйгээр
тэмдэглэдэг. Тэгвэл улс үндэстнүүдийн өвөрмөц, содон заншлуудаас хүргэж
байна.
Бельги
улсад шинэ жилийн баяраар нэг бус, хоёр өвлийн өвгөн айлд зочилдог
байна. Сайн, муу хоёр талын өвлийн өвгөн байх бөгөөд нэг нь хүүхдүүдэд
бэлэг өгч, нөгөө нь дэггүй жаалуудыг шоглож айлгана. Энэ хоёр өвөөгийн
нэг нь Гэгээн Николоас, нөгөө нь Пэр Ноэль гэдэг нэртэй ажээ.
Бурхан
болооч хэн нэгнийхээ бунханыг заавал шинэ жилийн баяраар эргэдэг ёслол
Финляндад бий. 12-р сарын 24-ний өдөр оршуулгын газар очигсод бүгд лаа
асаах бөгөөд энэ үед орчин тойрон нам гүм болж, гэрэл гэгээтэй
Финляндчууд хуучин оноо үддэг ажээ.
Өмнөд
Африкт хорхой идэх нь тансаг зоогт тооцогддог бөгөөд шинэ жилийн
баяраар энэхүү уламжлалт хоолоо бэлтгэн иддэг заншилтай. Идэж болохуйц
өт, хорхойн үйлдвэрлэл өдгөө Африк тивд хэдэн сая долларын бизнес болон
цэцэглэж байна. Хорхой гэхэд л магни, кальц, натри агуулдаг, бүр үхрийн
маханд байдгаас илүү их төмөр агуулдаг гэнэ.
Ирак
улсын иргэд ёс заншлаа ихэд хүндлэн дээдэлдэг бөгөөд хүүхдүүд нь баярын
өмнөх орой чанга дуугаар Библийн хэсгээс уншихад гэр бүлийн бусад
гишүүд нь лаа асааж, ихэд хүндэтгэлтэй чагнана. Тэгээд хүүхдүүдээ мөргөл
уншиж дуусмагц, тусгайлан элдэв ургамлын өргөсийг шатааж, үнс нурам
дээр нь гурав дэвсэлж, хүслээ шивнэдэг.
Филиппинчүүд
шинэ оны баярт есдүгээр сараас эхлэн бэлтгэдэг бөгөөд нэгдүгээр сарыг
дуустал тэмдэглэдэг байна. Тэд Санта Клауст биш, нутгийнхны аз жаргал
авчирдаг хэмээн бэлгэдэг "Гурван хааны өвөө" нарт итгэдэг. Хүүхдүүд
өвөөд итгэж, бэлэг авахын тулд цонхны гадаа оймсоо өлгөж тавьдаг байна.
Сэтгэгдэл (1)