Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсыг дүүдээ тайлж өмсгөөд өөрөө осгосон юм. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх одоо ч намжаагүй байна. Харин дүүгийнх нь хувьд Нийслэлд ирж эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олон өчигдөр "Мөнгөн гүүр" эмнэлэгт очиж дүү нь болох С.Хонгорзул охиныг эргэжээ. Улмаар тус байгууллагын хамт олон охины эмчилгээнд зориулж 4 сая 114 мянган төгрөгийн хандив өргөсөн байна. С.Хонгорзул охин уржигдар нөхөн сэргээх мэс засалд орсон бөгөөд бие нь сайжирч байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/