"Монгол цэргийн өдөр" -т зориулан уншигч та бүхэндээ олны танил хүмүүсийн цэргийн алба хааж, эх орныхоо өмнө тангараг өргөж явсан үеийн зургийг толилуулж байна. Монголынхоо бүх хийморилог цэрэг эрс, цагдаа, цэргийн албан хаагчдад Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.
Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд цэргийн албан хаасан Монголын анхны ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Өдгөө хоёр дахь удаагаа улиран сонгогдсон тэрээр Эрдэнэт үйлдвэрт машинистаар ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, "Улаан Од" сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан гэдэг. Эндээс л түүний ажил амьдралын жинэхэн гараа эхлэсэн учиртай.
Элбэгдоржийн Эрдэнэ. Тиймээ энэ бол ерөнхийлөчийн маань хүү. Тэрээр НҮБ-аас явуулсан. UNMISS энхийг сахиулах ажиллагаанд хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай хоёрдугаар ээлжийн мото буудлагын батальоны бие бүрэлдэхүүнд багтан Өмнөд Суданд алба хаасан.
УИХ -ын гишүүн Р.Амаржаргал. Тэрээр цэргийн амьдралд 1983 онд хөл тавьсан. Офицерийн курст хамрагдаж, улмаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд найман жил багшилж, бэлтгэл ахмад цолтой болжээ.
Цэл залуухан энэ эр бол УИХ -ын гишүүн Ё.Отгонбаяр билээ. Баянчандманьд 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид алба хаасан. Тэрээр ёстой л гялалзсан залуухан, халуухан цэрэг явлаа...
"Үгийн болон үйлийн шанаа хүртэж явсан дөрвөн жил". Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр. МАН -ын яах ч аргагүй энэ лидерийн хатуухан атлаа үнэн үгийг Монголын төр ихэд үгүйлж байгаа гэхэд болно. Зурагт зүүн гар талд зогсож буй залуу бол С.Баяр. Тэрээр хожим Батлан хамгаалах яамны стратеги судлалын хүрээлэнгийн захирлаар олон жил ажилласан.
Улсын аварга Г.Эрхэмбаяр. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Сэлэнгэ нутгийн анхны аварга түүний эцэг эх нь Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат хүмүүс бий. Аварга өөрөө өсөж, торнисон Сэлэнгэ нутгаараа овоглох хүсэлтэйгээ илэрхийлсэн гэдэг.
Зураг дээр зүн гар талаас Монгол улсын харцага Чойдорын Өвгөнхүү, XX зууны манлай дасгалжуулагч Солийн Магсар, Монгол улсын гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт Төмөрийн Артаг нар Спортын төв ордонд.
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч явах даа... Гавьяат Д.Жаргалсайхан гэхээсээ Чингис хааны Жагаа гэдэг нэр нь халх Монгол даяар цуутай.
Дархан аварга, УИХ -ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн оролцож ёстой л бужигнуулж өгсөн дөө. Түүнийг МАН-ын өнөө цагийн лидер гэдэг юм билээ.
Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын (өнөөгийн Бишкек) нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. Хэр барагийн аавын хүүд олдохгүй сансарын цэнхэр огторгуйд нисэх хувь тавилан ганцхан түүнд заяагджээ. Зурагт В.И.Жанебековийн хамт.
Баруун гар талын байлдагч бол одоогийн МАН -ын бүлгийн дарга С.Бямбацогт.
Дэд хурандаа Ухнаагийн Хүрэлсүх. У.Хүрэлсүх улс төрөөс түр хөндийрөөд байгаа ч цэргийн хүн гэдгээрээ ямагт бахархаж явдаг нэгэн.
"Тоон дотор үсэг цохиж явна." М.Батчимэг бол цэргийн хүн. Албан ёсны намтарт нь Тайваний улс төрийн их сургуулийн дараа Монгол улсын Батлан хамгаалахын их сургууль, АНУ–ын Номхон далайн командлалын харьяа Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курс төгссөн гэж бичжээ.
Монголын алтны магнат Нямтайширын хүү УИХ -ын гишүүн Номтойбаяр. Тагнуулын ерөнхий газар ажиллаж байсан бөгөөд түүний аав бас тагнуулын ерөнхий газар ажиллаж байж.
Улсын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил. Пинтүү халимаг, пээдгэр царай.
Зурагт баруун гар талд ихээхэн донжтой суугаа эрхэм бол СТА жүжигчин М.Түвшинхүү. Энэ эрийг Монголын сайхан залуусын тоонд бүсгүйчүүд дуу нэгтэй оруулдаг юм билээ.
Жүдо бөхийн дэлхийн аварга, шинэхэн гавьяат тамирчин М.Уранцэцэг төрийн тэргүүний хамт. Монголын цорын ганц эмэгтэй жүдогийн дэлхийн аварга. Энэ медаль их зөн дагуулсан учиртай.
Гавьяат тамирчин,олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Соронзонболдын Батцэцэг. Энэ цаг үеийн эмэгтэйчүүдийн 63 кг -ийн өнгийг тодорхойлж байгаа бүсгүй.
Зурагт зүүн гар талд байгаа эрхэм бол гавьяат тамирчин Г.Мандахнаран. Г.Мандахнаранг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ирээдүй хэмээн Монголын ард түмэн хүлээж байгаа.
"Сочи 2014" өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон "Эхнэртээ маш их хайртай" цанын спортын тамирчин Б.Бямбадорж. Саяхан тэрээр олимпод амжилтай оролцсон учраас цол нэмсэн.
Монгол улсын гавьяат тамирчин, Б.Наранбаатар. Дэлхийн дэвжээнд олон ч жил амжилтай барилдаж ард түмнээ баярлуулж явсан нэгэн. Одоо харин тэр их спортоосоо зодог тайлсан ч, Биеийн тамир спорт хорооны дарга болсон.
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин. Бразилийн Рей Де Жанеро хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч элэг нэгт түмнээ баярлуулсан.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, Монгол улсын далай даян аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяр
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар
Олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медаль "дэлчгэр шар" Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба.
Улсын заан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүлд спорт хорооны дарга Ц.Баярсайхан. Заанууд дундаа чансаатай л эрхэм.
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг олимп, дэлхийн медальтан О.Гүндэгмаа.
Жүдо бөхийн төрөлд эх орныхоо нэрийг олон жил дэлхийн дэвжээнд дуурсгаж яваа энэ гайхалтай бүсгүйг О.Бундмаа гэдэг.
"Сүлд" чуулгын гоцлол дуучин, цагдаагийн дэслэгч Г.Ариунбаатар. Москва хотод болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
Сэтгэгдэл (36)