Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.07
25
Өдөртөө
10
Шөнөдөө

Хүүхэлдэйн театрт үлгэрийн киноны баатрууд цуглана

2011 оны 12 сарын 21

Хүүхэлдэйн театр энэ шинэ жилийн баяраар хүүхэд багачуудад зориулж хоёр томоохон уран бүтээл тавихаар болжээ. 1-5 нас буюу цэцэрлэгийн  багачуудад “Хөгжилтэй шинэ жил” тоглолтыг,   сургуулийн насны хүүхэд багачуудад “Хүслээр ирдэг шинэ жил-2 буюу 12 сар” үлгэрийн жүжгийг сонирхуулах гэнэ.  Уг жүжгийг С.Маршакийн “Арванхоёрдугаар сар” зохиолоор сэдэвлэсэн бөгөөд хойд эхийн хахир хатуу зан охинд хэрхэн туссан тэр охины хүслийг ах дүү Арвахоёрдугаар сар хэрхэн биелүүлж байгааг өгүүлдэг байна. Уг  зохиолоор үлгэрийн кино хийж үзэгчдэд хүргэж байсан билээ. Харин “Хөгжилтэй шинэ жил”  тоглолтод  хүүхэд бүхний үзэх хамгийн дуртай хүүхэлдэйн киноны баатрууд  авьяас билэг ид хаваа гайхуулж үзэгч хүүхдүүдтэйгээ дуулж, бүжиглэх гэнэ шүү. 

Тоглолт энэ сарын 28, 29-нд Хүүхэлдэйн театрт болох бөгөөд бэлэгтэй тасалбар нь 6000 төгрөг, бэлэггүй тасалбар нь 2500 төгрөг гэнэ.

Т.Хулан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан