Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулга бол жиргээчдийн сэрүүлэг гэдгээрээ алдартай. “Эртэч болжморууд минь сэрээрэй” гэсэн түүний алдарт мессежээр жиргээчдийн өдөр эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Гэтэл өчигдөр түүнээс гадна өөр бас нэг хүн нойр муутай хоносон нь хууль зүйн сайд Х.Тэмүүжин байлаа. Бусдыгаа сэрээхээр жиргэсэн түүнд хандаж “@BattulgaKh Сумаа харавчихаад, нумаа нуудаг хүмүүс ч... Сум нь ч яахав Баасанхүүд байна. Нум нь харин хэнд байгаа л их сонин байна.” гэсэн жиргээг Х.Тэмүүжин илгээв.
Х.Тэмүүжинг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлээд байгаа. Хзээнээс харшилтай энэ хоёрын дажин хүмүүст тийм ч сонин биш. Харин Х.Тэмүүжин сайд Х.Баттулгад хандаж “Сумаа харавчихаад нумаа нуудаг хүн” гэж хэлсэн нь жиргээчдийн анхаарлыг татаж, Х.Тэмүүжинрүү харвасан сумны эзэн Х.Баттулга гэсэн дүгнэлтэнд хүргэв. Тэдний хоорондын зөрчил цагдаагийн дарга Б.Билэгтээс болсон гэж дүгнэх хүмүүс ч байна. Учир нь Б.Билэгт бол Х.Баттулгын удирддаг МоАХ-ны партизан. Харин Х.Тэмүүжин сайд түүний албан тушаалын томилгоог эргэж харахаа мэдэгдсэн нь Х.Баттулга сайдыг бачимдаж сум тавихад хүргэсэн гэж ярих хүмүүс ч байлаа.
Гэвч тэдгээрийн энэ зөрчил АН-ын дотор өрнөж буй цусгүй тулааны дөнгөж орой нь байлаа. Учир нь АН-ынхан сайд нарын давхар дээлийг дан дээл болгох хуулийн асуудлаар хоёр хуваагдаж бүлгийн хурлаа хаалттай хийж, зад авалцсан байна.
“Улс орны эдийн засаг хямарсанд энэ Засгийн газар буруутай, өмнөх Засгийн газрын үеийн алдаатай бодлого гэж яривал энэ бол Алтангадасынханы буруу. Тэд өнгөрсөн Засгийн газрын үед эрх мэдэл албан тушаалын дээдийг эдэлж явсан, Энэ засгийн газрийг ч тэд удирдаж байгаа. Улс орныг олон жил уруудуулж доройтуулсан хэрнээ өөрсдөө үргэлж өнгөлж дэвшдэг Н.Алтанхуяг, С.Баярцогт тэргүүтэй Алтангадасынханд хариуцлага тооцох ёстой” гэж МоАХ-ныхан нэлээд ширүүн үзэлцсэн байна. Давхар дээлийг тайлах санал хураалтанд сайд нарыг оролцуулахгүй байх ёстой гэсэн байр сууринд Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Д.Ганбат, Х.Баттулга нарын гишүүд зогсож байсан гэнэ. Харин МҮДН-ынхан энэ асуудлаар хоёр хуваагдаад байгаа. Тэдний гол хүмүүсийн нэг болох сайд Ц.Баярсайхан санал хураалтанд оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.
Удтал хуралдсан АН-ын бүлгийн хуралдаан сайд нарыг санал хураалтанд оролцуулна гэсэн дүгнэлтэнд хүрсэн ч үүнийг дагахгүй гэсэн гишүүд ч байлаа. Хэрэг явдал нэгэнт хүндэрч дотоод зөрчил нь дарагдахаа байсан тэдний хурал тал талд үргэлжлэн явагдаж. МоАХ, Алтангадас, МҮДН зэрэг гол бүлэглэлүүд тал талд шөнөжин хуралдаж Засгийн газрын цаашдын хувь заяаны асуудлаар ярилцсан гэнэ. “Энэ бол намаа Алтангадасынханаас салгаж, Улс орны эдийн засгийг сэргээж, дараагийн сонгуульд орох ганцхан боломж шүү” гэсэн мессеж тус намын гишүүн гэгдэх амтай болгоны хэлний үзүүрт шунгинаж байна.Хэдийгээр энэ удаад Засгаа авраад гарч болох ч “Алтангадас”-ын хувь төөргийг бараг зурчих шиг боллоо гэдгийг ажиглагчид онцлож байна. Ширмэн тогоогоо зад татсан, тэдний хиймэл эв найрамдал сайндаа л наадам өнгөртөл гэх аж.
Дажинд автсан гадасынхан хийгээд МоАХ-ынхан энэ асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогдохоор нэлээд хөөцөлдсөн ч төрийн тэргүүн энэ асуудлаар ямар ч хүнийг хүлээж авахгүй гээд халдаасангүй гэнэ.

Сэтгэгдэл (37)