Амар Сингх хэмээх зургаан настай Энэтхэг хүү өвдгөө шүргэсэн урт сүүлтэй ажээ. Энэтхэгийн Уттар Парадеш мужийн Нижмапур хэмээх бяцхан тосгоны оршин суугч тэрээр таван хүүхэдтэй айлын хамгийн бага нь юм. Тосгоны иргэд түүний 25 см урт сүүлийг Хинди шашны Хануман бурхантай холбогддогийн бэлгэ тэмдэг хэмээн итгэсээр иржээ. Хүүг төрөхөд 2 см орчим хэмжээтэй байсан сүүл ургасаар одоо ийм урт болсон гэнэ. Амарын ээж аав хүүхдүүдээ Энэтхэгийн шүтээн үхэртэй ямар нэгэн зүйлээрээ төстэй гэдэгт бат итгэж, өөрсдийгөө энгийн хүмүүс биш гэж үздэг байна. Харин шинжлэх ухаанд жирэмслэхээсээ өмнө фолын хүчлээр дутагдсаны улмаас ийм шинж тэмдэг илэрдэг хэмээн тайлбарлажээ. Ийм зүйл 2500 хүүхдэд нэг удаа тохиолдох боломжтой гэнэ.
Сэтгэгдэл (2)