Нийслэлд албан бус тоогоор 1000 гаруй иргэн орон гэргүй тэнүүчлэн амьдарч байгаа гэсэн мэдээ байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь архинд донтох өвчтэй юм. Нийгмийн эмзэг хэсэг болсон эдгээр хүмүүс халамж, үйлчилгээний гадна үлддэг гэж хэлж болно. Тэгвэл нийслэлээс тодорхой хэмжээний төсөв, мөнгө зарцуулж, эдгээр хүмүүсийг нийгэмшүүлж эхэлжээ. Орон гэргүй иргэдэд хамгийн түрүүнд, эрүүл мэндийн тусламж хэрэгтэй байгаа юм. Архинд донтож, амьдралд алдаж эндэж яваа энэ хүмүүсийг нийгэм гадуурхах биш, амьдрал хөлөө олоход нь туслах хэрэгтэй. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч, орон гэргүй иргэдийн зарим нь хөдөлмөр эрхэлж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (2)