УИХ дахь бие даагчдын бүлэг "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь уг хуулийн төслийг хэлэлцэхийн тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж тус бүлгээс үзэж байгаа юм. Үндсэн хуулинд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллана гэж заасан байдаг тул эхлээд энэ заалтад өөрчлөлт оруулж, хасч байж дараагийн асуудлыг хэлэлцэх ёстой. Тиймээс бие даагчдын бүлэг тус хуулийг хэлэлцэх эсэх талаар эсрэг саналтай байгаа бөгөөд цаашид энэ байр сууриндаа бат зогсоно гэдгээ хэлсэн юм. Гэвч С.Ганбаатар гишүүн хэлсэн байр сууринаасаа хазайж "Давхар дээл"-ийг даруй тайлах хэрэгтэй гэдгээ өнөөдрийн хуралдаанаар тусгалаа. Харин Ч.Даваасүрэн гишүүн "Би санал хураалтад оролцохгүй. Энэ асуудал Үндсэн хуультай зөрчилдөж байна" хэмээгээд санал хураалтаад гарав. Тэгвэл Х.Болорчулуун мөн тодорхойгүй шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)