Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг” маргааш 10-15.00 цагийн хооронд Чингисийн талбайд болно. “Нээлттэй өдөрлөг”-ийг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлэх бөгөөд тус яамны харьяа газар, нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх ажээ. Мөн Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим Дипломат төлөөлөгчийн газартай иргэдийг холбож, сонирхсон асуултдаа хариулт авах боломжоор хангах гэнэ.
Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгөх юм байна.
Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгөх юм байна.