Өчигдөр хаанаас ч юм бүү мэд дөрвөн малчин гарч ирээд хэвлэлийн хурал хийлээ. Мал төллөж ажил ундарч буй цагаар нялх төлтэй хотоо хаяад улс төр хийхээр ирсэн энэ малчид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн үгэнд эгдүүцээд ирсэн гэх. Хэвлэлийн хурал нь харин С.Бямбацогт гишүүний тухай биш “Баярцогт” гэдэг хүний тухай ярьсаар дууссан юм. Энэхүү хурлыг сурвалжилсан сэтгүүлчид бүгд л харцгаасан, сонссон.
Уг үйл ажиллагааг “засгаас” л зохион байгуулсан хэмээн Монголын хил хязгааргүй цахим ертөнцийнхөн шүүмжилж байгаа бол “АН-ын хамгийн болхи PR байлаа” хэмээн хатуухан үгээр хайр найргүй "бөмбөгдөх" “жиргээчин” ч байв. Юутай ч энэхүү асуудалд цэг тавьж эрхэм гишүүн С.Бямбацогт өөрийн Twitter хуудсандаа “Би хөдөө өсч төрсөн хүний хувьд малчин түмнийхээ жаргал зовлонг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Харин ч малчдынхаа төлөө "Монгол мал" хөтөлбөр, ноосны урамшуулал, бүсийн нэмэгдлийг санаачилсан. Малчдын талаарх бүхий л бодлогыг зогсоосон Засгийн газар малчдыг улс төртэй хутгаж болохгүй. “Мал хээлтүүлэгч Ерөнхий сайд” гэж хэлээгүйд уучлалт хүс гээд байгаа юм болов уу даа. Өнөөгийн эрх баригчид малчдын ард нуугдаж улстөржиж байгаад харамсаж байна” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл (7)