Засгийн газраас дэлхийн 100 шилдэг их сургуульд тэнцсэн оюутан залууст тэтгэлэг олгох журам баталсан. Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны яам сонгон шалгаруулалтын хугацааг зарлаж, бүртгэхэд шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн 101 оюутан бүртгүүлж ярилцлагад орсоноос 85 оюутан тэнцсэн байна. Үүнээс 30 оюутан дэлхийн топ 20 сургуульд шалгалт өгч тэнцээд тэтгэлэг авахаар иржээ. Энэ нь цөөн хүн амтай манай орны хувьд боловсролын чанарын үзүүлэлт сайн байгааг нотолж байгаа юм. Хоёр шаттай явагдсан сонгон шалгаруулалтын эхний хэсэг буюу ярилцлагын дүн гарсан байна. Одоо бүртгүүлсэн оюутнуудын суралцах урилга, бусад баримт бичгийн талаар холбогдох сургуулиас лавлагаа авах ажил үлдсэн бөгөөд 2014 оны тавдугаар сарын 16-ны дотор сонгон шалгаруулалтын эцсийн дүнг гаргах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)