Уругвайн
дасгалжуулагч Оскар Табарез хүн хаздаг Луис Саурезэд хэтэрхий хүнд шийтгэл
оноосныг эсэргүүцэн Fifa-д
алба хаахаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. 67 настай тэрээр Fifa-ийн техникийн судалгааны баг, стратегийн
хороонд зэрэг ажилладаг байсан юм. Дасгалжуулагч Табарез “Бид Саурезын хийсэн
алдааг мэдэж байгаа ч шийтгэл хэтэрхий хатуу байсан” гэж хэлжээ. Довтлогч Суарез
Италийн багийн тоглогч Челлинигийн мөрнөөс хазсанаас болоод түүнд 65,680 фаундын
торгууль ногдуулж, дэлхийн аваргаас хасаад зогсохгүй, дөрвөн сар тэмцээнд
оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Гурав дахь удаагаа хүн хазсан түүнийг
ийнхүү хатуу шийтгэсэн билээ.
Сэтгэгдэл (2)