Энэ жилийн наадмын бөхийн барилдаан шуугиантай, зодоонтой болж өнгөрөв. Зарим нь зүлэг ногоон дэвжээн дээрээ нэгийгээ мөргөж унагасан бол нөгөөдөх нь түмний нүдний өмнө өрсөлдөгчөө алгадаж жудаггүй зан гаргав. Улсын начин Ц.Одбаяр болон Элбэгбаяр зэрэг бөхчүүд барилдааны талбайгаас зугтаж гарсан нэрээр хасагдсан юм. Энэ мэт сонинтой барилдааны хамгийн том дуулиан нь А.Сүхбат аварга Г.Өсөхбаярыг амлан авч тахимаа өгсөн явдал юм.
Эх сурвалжуудын тайлбарлаж байгаагаар бол А.Сүхбат 2 шалтгааны улмаас Г.Өсөхбаяр аваргыг амлаж авсан гэнэ. Нэгд гуравын давааны өмнө Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө орж зүүн талын жигүүрт гарсан. Үүнд дургүйцэж А.Сүхбат амлаж авсан аж. Энэ тухай А.Сүхбат аварга “Бөхийн сануулга, эрэмбэ дараа гэж юм байдаг. Үүнийг л харуулахыг хичээсэн” хэмээн ярьсан юм. Хоёрт 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунан барилдсан юм. Тэгэхэд Г.Өсөхбаяр А.Сүхбатыгаа “тийрээд” бөөн дуулиан болсон. Тухайн үед А.Сүхбат юм ярьж байгаад Г.Өсөхбаярынхаа хөлд ороод унагаачихсан. Үүнд нь Г.Өсөхбаяр бухимдаж тийрээд эцэстээ сануулга авсан. Энэ үйл явдалд А.Сүхбат гэмшиж явдаг. Тэгээд гэмшилээ хожим ч гэсэн цайруулахын тулд амлаж тахимаа өгсөн гэсэн яриа тархаж байна. Энэхүү дуулиант барилдааны дараа А.Сүхбатыг эмнэлэгийн тэрэг авч явж, Г.Өсөхбаярыг түмний өмнө гаргаж ирж уучлал гуйлгасныг олон түмэн мартаагүй. Тэгээд эмнэлэгт очиж, алхаж чадахгүй байсан А.Сүхбат дархан аварга Б.Бат-Эрдэнийг хачихаад цэнгэлдэх тойрон гүйснийг ч ард түмэн мартаагүй.
Энэ тухайгаа А.Сүхбат “Г.Өсөхбаяр аварга намайг босч ирэхгүй болтол өшиглөсөн нь болсон юм. Миний их омголон байсан үе. Хэрвээ намайг дутуу өшиглөсөн бол би босч ирээд чихийг нь тас хазаад, бид хоёул наадмаас хөөгдөх байсан биз. Намайг нам өшиглөснөөрөө би наадамдаа үлдэж, түрүүлсэн. Тэгж л хэлмээр байна. Давж л байвал ам мэх хийх, үгүй нь хамаагүй шүү дээ. Тэр бол барилдааны л нэг хэлбэр. Ам мэхэнд унаж байгаа бол ёстой хохь нь байхгүй юу. Боловсроогүй, бэлэн биш байна гэсэн үг. Хэрвээ ам мэхээр л давчихдаг бол бэлтгэл сургуулилалт хийж, биеэ зовоох ямар шаардлага байна вэ. Амаа л бэлтгээд хэвтэж байя. “Ам мэхэнд унасан” гэж ярьж байвал арчаагүй хүний шинж. Би ер нь олон хүнийг гомдоож, дургүйг нь хүргэсэн л дээ. Олон хаяад байвал хэн ч гэсэн дуртай байхгүй нь мэдээж. “Эр хүний 13 мэх” гэж ярьдаг. Би бараг 14 мэхтэй байсан байх” хэмээн ярьж байсан удаатай.
А.Сүхбат "Намайг зүүний манлайд гаргаагүй" гэж гомдоллон барилдахгүй хэмээн ихээхэн асуудал үүсгэв. Харин бөхчүүд түүнийг барилдчих хэмээн гуйж буй агшин гэр зурагт ийнхүү буужээ.
Бас энэ барилдааны тухай зарим засуулууд “А.Сүхбат, Г.Өсөхбаяртай юм яриад л байсан. А.Сүхбат голдуу ярьсан. Тэгж ярьж байгаад л мэх хийгээд давчихсан. Үүнд нь Г.Өсөхбаяр дургүйцсэн байх” хэмээн ярьсан юм. Залуу халуухан насандаа наадмын дэвжээнд дээр А.Сүхбат аварга найзтайгаа юм ярьж байгаад унагачихаад түүндээ гэмшиж явдаг. Тэр гэмшилээ хожим ч гэсэн цайруулахын тулд А.Сүхбат энэ жилийн наадмаар Г.Өсөхбаярт тахимаа өгсөн байх гэж ярих бөх сонирхогчдын таамаг илүү үнэнд ойр болж байна.
Эх сурвалжуудын тайлбарлаж байгаагаар бол А.Сүхбат 2 шалтгааны улмаас Г.Өсөхбаяр аваргыг амлаж авсан гэнэ. Нэгд гуравын давааны өмнө Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө орж зүүн талын жигүүрт гарсан. Үүнд дургүйцэж А.Сүхбат амлаж авсан аж. Энэ тухай А.Сүхбат аварга “Бөхийн сануулга, эрэмбэ дараа гэж юм байдаг. Үүнийг л харуулахыг хичээсэн” хэмээн ярьсан юм. Хоёрт 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тунан барилдсан юм. Тэгэхэд Г.Өсөхбаяр А.Сүхбатыгаа “тийрээд” бөөн дуулиан болсон. Тухайн үед А.Сүхбат юм ярьж байгаад Г.Өсөхбаярынхаа хөлд ороод унагаачихсан. Үүнд нь Г.Өсөхбаяр бухимдаж тийрээд эцэстээ сануулга авсан. Энэ үйл явдалд А.Сүхбат гэмшиж явдаг. Тэгээд гэмшилээ хожим ч гэсэн цайруулахын тулд амлаж тахимаа өгсөн гэсэн яриа тархаж байна. Энэхүү дуулиант барилдааны дараа А.Сүхбатыг эмнэлэгийн тэрэг авч явж, Г.Өсөхбаярыг түмний өмнө гаргаж ирж уучлал гуйлгасныг олон түмэн мартаагүй. Тэгээд эмнэлэгт очиж, алхаж чадахгүй байсан А.Сүхбат дархан аварга Б.Бат-Эрдэнийг хачихаад цэнгэлдэх тойрон гүйснийг ч ард түмэн мартаагүй.
Энэ тухайгаа А.Сүхбат “Г.Өсөхбаяр аварга намайг босч ирэхгүй болтол өшиглөсөн нь болсон юм. Миний их омголон байсан үе. Хэрвээ намайг дутуу өшиглөсөн бол би босч ирээд чихийг нь тас хазаад, бид хоёул наадмаас хөөгдөх байсан биз. Намайг нам өшиглөснөөрөө би наадамдаа үлдэж, түрүүлсэн. Тэгж л хэлмээр байна. Давж л байвал ам мэх хийх, үгүй нь хамаагүй шүү дээ. Тэр бол барилдааны л нэг хэлбэр. Ам мэхэнд унаж байгаа бол ёстой хохь нь байхгүй юу. Боловсроогүй, бэлэн биш байна гэсэн үг. Хэрвээ ам мэхээр л давчихдаг бол бэлтгэл сургуулилалт хийж, биеэ зовоох ямар шаардлага байна вэ. Амаа л бэлтгээд хэвтэж байя. “Ам мэхэнд унасан” гэж ярьж байвал арчаагүй хүний шинж. Би ер нь олон хүнийг гомдоож, дургүйг нь хүргэсэн л дээ. Олон хаяад байвал хэн ч гэсэн дуртай байхгүй нь мэдээж. “Эр хүний 13 мэх” гэж ярьдаг. Би бараг 14 мэхтэй байсан байх” хэмээн ярьж байсан удаатай.
А.Сүхбат "Намайг зүүний манлайд гаргаагүй" гэж гомдоллон барилдахгүй хэмээн ихээхэн асуудал үүсгэв. Харин бөхчүүд түүнийг барилдчих хэмээн гуйж буй агшин гэр зурагт ийнхүү буужээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1272)