БНХАУ-ын дарга Ши Жин Пин ирэх наймдугаар сарын 20-доор Монгол Улсад айлчлахаар тов тогтсон байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд албан ёсны айлчлал хийх үеэрээ Монгол- Японы бизнес форумд оролцохдоо баталгаажуулсан байна. БНХАУ-ын даргын энэхүү айлчлал 11 жилийн дараа болж байгаа ч Ши Жин Пин төрийн эрхийг аваад хоёр дахь жилдээ Монгол Улсад айлчилж байгаагаараа онцлогтой болж байна. Мөн анх удаа БНХАУ-ын дарга Халх голын ялалтын ойн баярт оролцож хүндэтгэл үзүүлж магадгүй байгаа нь олон улсын анхаарлыг багагүй татаад байна.