Германы нэрт эдийн засагч, Мюнхений Их Сургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Профессор Ханс Вернер Зинн манай орны эдийн засагт хэд хэдэн ноцтой аюул тулгарч байгааг сануулсан билээ. Тэгвэл энэ удаад өрийн дарамтын талаар мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Монголчууд гаднаас зээл авдагаа болих хэрэгтэй. Танай улс асар их байгалийн баялагтай, үүнийгээ хангалттай экспортлодог. Тэгэхээр орж ирж буй орлого танай улсад хангалттай байх ёстой. Уул уурхайгаас орж ирж буй татвараа дотооын хөрөнгө оруулалт, төсвийн зорилгоор хангалттай ашиглаж хүрэлцэх ёстой. Танайх үүн дээр нэмж зээл авах шаардлага байхгүй. Хэрэв ингээд л зээл аваад байвал улсаа улам л эмзэг байдалд оруулж байна гэсэн үг. Зээлийн хугацаа болоход ахиад л зээл авч өмнөхөө төлөх болно. Ингэхээр өмнөх босгосон зээлээсээ өндөр хүүтэйгээр авч, зээлээ дарна гэсэн үг. Энэ мэтчилэн танай улс өрийн дарамтад орох юм. Зарим тохиолдолд энэ нь танай улсын тусгаар тогтнолд заналхийлэх юм. Учир нь, Олон улсын санхүүгийн зах зээлээс биш тусгаар улсаас танайх зээл авах нөхцөл бүрдэх юм. Ингэхээр Монгол улсын тусгаар тогтнол зөвхөн нэг улсаас л хамаардаг болох нь” гэжээ.
Сэтгэгдэл (21)