“Asian Iverson” хочийг зүүж өөрийн уран чадварлаг тоглолтоороо NBA-гийн мэргэжилтнүүдийн анхаарлыг сүүлийн хоёр жил татаж байгаа Jeremy Lin "LA Lakers" багт хүчин зүтгэхээр боллоо. Lin "Housten Rockets"-тэй 8.6 сая ам.долларын гэрээ байгуулаад байсан бол "LA Lakers" түүнийг шинэ улирлалд 15 сая ам.доллараар багтаа элсүүлж чаджээ. Шинэ улиралд 17 дугаартай тоглох түүнийг өчигдөр багийнхан нь угтаж авсан юм. Ийнхүү NBA-г 24 цагийн дотор орхих дээрээ тулаад байсан Jeremy Lin-ний гайхамшгийн зам үргэлжилсээр тэрээр гуравдахь багтаа ирээд байна. NBA-гийн мэргэжилтнүүд түүнийг нуруу намтай хамгаалалтанд сул талтай гэдэг боловч тэрээр өнгөрсөн улирлын тоглолтонд үр дүнтэй хамгаалалтыг үзүүлж чадсан гэж үнэлэгдэж байна. Түүнийг бөмбөг эзэмшилт, оновчтой дамжуулалт сайтай үр дүнтэй довтологоо гаргаж чаддаг ухаалаг тоглогч гэж мэргэжилтнүүд үнэлдэг юм.