“Улс төрд шинэ од” ТВ төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Төслийг UBS телевиз, EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр тэд төслөө танилцууллаа.
“Улс төрд шинэ од” зорилтот нэвтрүүлэг нь монголын улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах зорилготой юм байна.
Энэ үеэр EBI хүрээлгийн гүйцэтгэх захирал Л.Оргил “1990 оноос хойш бүхэл бүтэн шинэ үе монголд бий боллоо. Монгол бол залуучуудын орон. Тэгэхээр энэ орны хувь заяаг залуучууд авч явах нь тодорхой. Улс төрд маань шинэ санаа шинэ эрч хүч, шинэ цус үгүйлэгдэж байгаа. Шинэ үеийн манлайлагчид бидэнд хэрэгтэй. Тийм учраас энэ төслийн гол зорилго бол ирээдүйн улс төрчдөө тодруулах, ард түмэндээ таниулах юм. Энэ монгол оронд нүүрлээд байгаа нийгмийн асуудлуудыг шийдэх ямар шинэ санаа оюуны хүч байгааг олж нээх нь энэ төслийн гол цөм оршиж байгаа” гэлээ.
Төсөл жил гаруйн хугацаанд үргэлжлэх ба гадаад, дотоодод оршин суугаа 22-40 насны МУ-ын иргэн бүр оролцох боломжтой юм байна.
Нэвтрүүлэг нь гурван үе шаттай. Бүртгүүлсэн оролцогчид эхний шатанд “Надад шийдэл байна” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй эссэгээр өрсөлдөх аж. Оролцогчдын эссэг мэргэжлийн шүүгчдийн баг нэг бүрчлэн хэлэлцэж, хэн дараагийн шатанд үлдэхийг шийдэх юм.
Тийнхүү хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчдод “гэрийн даалгавар” өгч, улмаар гэрийн даалгавар болон танилцуулах ярилцлагаа амжилттай дуусгасан 90 оролцогч гуравдугаар шатанд үлдэх юм байна. Шилдэг 90 оролцогч нэвтрүүлгийн хугацаанд “Удирдлагын академи”-ийн мэргэшүүлэх хөтөлбөрт суралцахаас гадна баг болон хуваагдаж олон сонирхолтой даалгаваруудыг гүйцэтгэх аж.
Нэвтрүүлгийн шилдэг 30 оролцогчийг АНУ-ын Вашингтон хотод нэг сарын мэргэшүүлэх хөтөлбөрт суралцах эрх хүлээж байгаа бөгөөд шилдгийн шилдэг нэг оролцогчид төрийн удирдлагын чиглэлээр дэлхийн шилдэг сургуульд /Harvard, Yale, Stanford г.м/ тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн шилдэг нэг баг АНУ-д зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейд багаараа оролцох эрхтэй болохыг зохион байгуулагчид хэллээ.
“Улс төрд шинэ од” зорилтот нэвтрүүлгийн бүртгэл хэдийн эхэлсэн бөгөөд бүртгэл ирэх наймдугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ulsturdshineod.mn болон www.ubs.mn цахим хуудсуудаас авах боломжтой.
А.Наран /24tsag.mn/

Сэтгэгдэл (13)