Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг намынх нь нөхөд хэд хэдэн удаа эргээд ирсэн. Одоогоор эмчилгээ нь дуусаагүй байгаа ч түүний биеийн байдал харьцангуй сайжирч байгаа билээ. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг тун удахгүй Монголдоо ирнэ гэсэн яриа гарсаар байгаа ч өнөө өглөөнөөс Н.Энхбаярыг нутагтаа ирсэн талаарх шум тарж эхэллээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад "Ирсэн гэх мэдээлэл худал. Харин удахгүй ирэх байх" гэв. Мөн энэ талаар МАХН-ын дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад "Н.Энхбаяр дарга энэ сарын сүүлээр Монголд ирнэ" гэсэн юм. Тэгэхээр Г.Шийлэгдамбын хэлсэн үнэн бол Н.Энхбаяр дарга маргааш, нөгөөдрөөс хэтрэхгүй ирэх нь ээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)