Зураач Л.Амарсанаагийн “Тэнгэрийн дардас” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдөр “Занаду арт” танхимд нээнэ. Шинэ оны анхны үзэсгэлэн энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Уран бүтээлч Л.Амарсанаа Үйлдвэрлэл-Урлалын сургуулийн график дизайны багшаар ажилладаг нэгэн. Тэрбээр өөрийн модон барын “Тэнгэрийн дардас” хэмээх бүтээлээрээ бие даасан үзэсгэлэнгээ нэрлэжээ. Үүний далд санаа нь монголчууд бид тэнгэрээс заяатай, газарт буухдаа хөх толботой тамгалагдаж буусан юм гэх утгатай аж. Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран бичлэг, ваар урлаг, инстоляци, видео арт зэрэг олон төрлөөс нийт 40 гаруй бүтээлийг нийтийн өмнө дэлгэж байгаа. Эдгээр бүтээлүүдийн гол агуулга нь түүх болон үндэсний уламжлал, бичиг соёл, тамга тэмдгийн дүрслэлийг илэрхийлжээ.
Б.Болдсүх
Сэтгэгдэл (1)