МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 27-28-ны өдрүүдэд эх орондоо ирнэ гэж байсан. Гэтэл түүний ирэх хугацаа өнгөрөөд хэд хонож буй.
Түүний ирээгүй шалтгааныг намынхан болон ойр дотныхон нь эрүүл мэндтэй нь холбож байгаа ч чухам ямар асуудал үүссэнийг нягтлахаар нэр бүхий хүмүүс БНС-ыг зорьжээ. Тодруулбал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр явж байгаа бол УИХ-ын дэд дарга Л.Цог удахгүй араас нь явах гэнэ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Солонгосыг зорьсон хүмүүс эргэж ирэхдээ намын даргаа аваад ирж магадгүй юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)