Ерөнхий сайдын ахлах зөвлөх, БО-ны сайд асан Л.Гансүхийг гурав хоногийн өмнө АТГ-аас цагдан хорьсон. Түүнийг долдугаар сарын 29-ний оройн 18 цагийн үед мэдүүлэг өг гэж дуудсан байна. Тэгэхээр нь Л.Гансүх асуудлыг сэжиглэж АН-ын нэр бүхий УИХ-ын гишүүдтэй очжээ. Л.Гансүхийн сэжиглэж байсны дагуу хорих захирамжаа үзүүлээд хорихоор болсон гэнэ. Гэтэл Л.Гансүх эсэргүүцэл үзүүлсэн байна. Бас найз нөхөд болоод Ерөнхий сайдтай холбогдох гэхэд нь холбоо бариулаагүй бололтой. Тэгээд АТГ-ын гадаа хүлээж байсан УИХ-ын гишүүдтэй уулзах гэхэд нь ч уулзуулаагүй гэнэ. Харин Л.Гансүх гишүүдтэй уулзах гэж маргаснаас болж олон нийтийн өмнө багахан хэмжээний “жүжиг” болоод өнгөрчээ. Өмгөөлөгчдийнх нь мэдээлж буйгаар Л.Гансүхийг гудамжинд чирж, гулдчин олон асуудал өрнөсөн байна. Энэ үйл явдлыг харуулсан бичлэг АТГ-ынханд байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
Сэтгэгдэл (52)