Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй их дээд сургуульд нийт 150 мянган оюутан суралцдаг. Тэгвэл энэ жил дотуур байранд 14 мянган оюутан хүлээн авах гэнэ. Өнгөрсөн жил дотуур байрны үнэ 300-500 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өмнөх жил ашиглалтанд оруулсан 1000 оюутны байрнаас энэ жил хувийн сургуулиудад квот өгөх юм байна. Квот авсан сургуулийн оюутнууд тус дотуур байранд байрлах боломжтой болох юм.
Д.Дуулим