БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Зиньпиний айлчлалын хүрээнд транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурлаа. Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд дэвшилт гарч байгаа юм. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурна.
Монгол Улсад хамгийн ойр далайн боомт нь БНХАУ-ын зүүн хойд Ляонин мужид байдаг Зиньжоу юм. Тодруулбал Бичигт-Зүүн Хатавчийн боомтоос Зиньжоу боомт хүрэхэд 1000 километр байдаг. Харин ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит төмөр зам Бичигтийн боомтоор дамждаг учраас дэлхийн 80 гаруй оронтой далайн тээврийн харилцаа үүсгэсэн Зиньжоу боомт чухал ач холбогдолтой юм байна. Мөн Дандонг боомт бас нэгэн гарц байх боломжтой аж. Энэ нь БНХАУ-ын хойд эргийн цорын ганц хөлддөггүй боомт гэдгээрээ онцлог юм. Тус боомтын хувьд одоогоор 60 сая тонноор хэмжигдэж байгаа ачаа нэвтрүүлэх хүчин чадлаа 2016 оноос өмнө 200 сая тонн болгохоор ажиллаж байгаа юм байна. Мөн БНХАУ-ын гурав дахь том далайн боомт болох Тяньжин боомтоор Япон, БНСУ руу хүдэр зөөх нь ОХУ-ын нутгаар дамжуулахаас хоёр дахин хямд тусч байгааг тогтоосон байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)