Гал тогооны сайн чанарын тавилгыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэнэ хэмээн реклам сурталчилгаа цацаж олон иргэдээд урьдчилгаа мөнгө авч ажлыг нь хийж гүйцэтгэнэ гэчихээд хийж өгөөгүй байгаа “Мөнх Тавилга” ХХК-д гомдолтой байгаа иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хандсан юм. Тус компанийн захиралд иргэдийг богино хугацааны дотор хохиролгүй болго гэж үүрэгдсэн ч өнөөдрийг болтол хохиролоо төлөхгүйгээр барахгүй улсын байцаагчийн шаардлагыг үл тоож байгаа учир ийнхүү олон нийтэд сэрэмжүүлж тус байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг ШӨХТГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/