Нийслэлийн зуслангийн газрыг өмчлүүлж эхэллээ. Хаяггүй зуслангийн газруудаас эхний ээлжинд хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөний дагуу таван байршлыг хаягжуулан өмчлүүлэх болсон. Ногоон бүсийн айлуудын хашааны газрыг өмчлүүлэхээс гадна төлөвлөлтийн дагуу хашааг нь татан, зам, гудамж гаргаж, тухайн орчныг нь эмх цэгцтэй болгох аж.