Оросын мэдээллийн Интерфакс агентлаг “ОХУ-ын засгийн газар Орос, Монгол хоёр орны иргэд харилцан визгүй зорчих” гэрээг батлахаар болсон гэж мэдээллэсэн байна. Үүний дагуу хоёр орны иргэд хоорондоо 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болно гэж албан эх сурвалжууд онцлов.
Өмнө нь хоёр улс харилцан визгүй зорчих гэрээтэй байсан ч Монголын талын санаачлагаар энэхүү гэрээг цуцалсан. Энэ нь хүйтэн дайн дараа Орос, Монгол хоёр орны харилцаанд багагүй бэрхшээл гарч байсан үетэй холбогддог юм. Харин сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа сэргэж, хамтын ажиллагаа идэвхжих болсноор талууд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг эргэж сэргээх саналыг гаргаад байсан нь ийнхүү биелэлээ олж байгаа бололтой.
ОХУ-ын мэдээллийн эх сурвалж Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар энэхүү гэрээнд албан ёсоор гарын үсэг зурна гэж мэдээллэж байгаа юм. Хэрвээ харилцан визгүй зорчих гэрээ байгуулагдвал 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг манай оронд суугаа ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлоод байсан билээ.

Сэтгэгдэл (5)