Хойд хөршийн эзэн эргэж суудалдаа залраад удаагүй байна. Бид түүнийг танина, бас танихгүй. Гэр бүлийн зургийн цомгоор нь илүү нарийн мэдээлэл авахыг 24tsag.mn хичээв.
Амь үрэгдсэн ах. Путиныхан бол Ленинградын айл. Володя Путины ах нь болох энэ жаал дайны үеэр, алдарт Лениградын бүслэлтэд амь алдсан.
Бөмбөрүүлж өсгөсөн ээж. 1958 оны 7 дугаар сард ээжийнхээ өвөр дээр.
Сурагч Володягийн харц: Би дарга болно!
Тамирчин.1969 оны зун Гүржид жүдо бөхийн тэмцээнд очих үеэр Хар далайд авахуулсан зураг. Аав нь түүнийг спортоор хичээллэхийг их дэмждэг байв.
Тагнуулд явахын өмнө. 1985 онд зүүн Герман руу тагнуулч В.Путин томлолтоор явахаасаа өмнө эцэг эхтэйгээ.
Тэргүүн хатагтай асан. Гучин насандаа амьдрал холбосон анхны эхнэр нь иймэрхүү үзэсгэлэнтэй байв.
Аав боллоо. Анхны охин Машагаа төрөхийн гадаа гардан аваад л...
Төрд данслуулав. Бүргүүлж, төрсний гэрчилгээгээ аваад л... Эцэг хүний жаргал.
Сайн аав: Германы Дрезден хотод улс төрийн тагнуулын чиглэлээр ажиллаж байхдаа Машадаа Катя дүүг нь гаргаж өгөв.
Үс зүс. Хоёр хүүхдийн аав болоод халзарч эхлэв ээ.
Путина: Маша менежер, Катя дизайнер болохыг хүсдэг.
Жүдо: Энэ бол зөвхөн спорт биш. Бас гүн ухаан.
“Хайрлаж яваарай”. Хорьдугаар зууны сүүлчийн өдөр-1999 оны 12 дугаар сарын 31. Борис Ельцин залгамжлагчаа зарлаад Кремлийг орхин одлоо. Хэдхэн секундын дараа тэрээр ардаа зогсоо В.Путин руу эргэж “Орос орноо хайрлаж яваарай” гэж хэлнэ.
Путин и Монголия: Н.Багабандитай, Н.Энхбаяртай, С.Баяртай, Ц.Элбэгдоржтой, С.Батболдтой, Н.Алтанхуягтай ... Тэрээр 21 дүгээр зууны Монголын удирдагчидтай бүгдтэй нь уулзаж байв. Бүгдэд нь “хавтас” нээгээд толгойдоо хадгалчихсан яваа.
Салалт: В.Путин 30 жил ханилсан эхнэртэйгээ зэрэгцэж зогсоод салж байгаагаа ард түмэндээ зарласан юм. Ингэж салалтаа тунхагласан төрийн тэргүүн байсангүй.
Шинэ сонголт: Түүний дараагийн сонголт гимнастикч Алина Кабаева. 24 настай байхдаа В.Путинтай дотно холбоотой болсон гэж барууны хэвлэлүүд бичсэн юм. Тэрээр В.Путинд хоёр хүүхэд төрүүлж өгсөн гэж зарим хэвлэлүүд шуугив.
Дэлхийн удирдагч:
ОХУ-ыг дахин дэлхийн гүрэн болголоо гэж түүнийг үнэлэх болов. Тэр
барууны ертөнцийнхөнтэй зоригтой нүүр тулж байгаа цорын ганц хүчирхэг
удирдагч ч байж болох юм. В.Путин 1999 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг
гүйцэтгэгч болсон. Тэгээд найман жил Ерөнхийлөгч, дөрвөн жил Ерөнхий
сайдаар ажиллав. 2012 онд гурав дахь удаагаа зургаан жилийн хугацаатай
Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2018 онд дахин дөрөв дэхь удаагаа сонгогдох
боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Ингэж тооцвол тэрээр 2024 он хүртэл
Орос гүрний жолоон дээр суух болж байна.
Холбоотой байя!
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (38)