Сэтгэл зүрхээ бэтгэртэл ээжийгээ санаж байна
Уйлж байна би уйлж байна
Ухаан суутлаа би уйлж байна”...
"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар" /2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр/ Ц-ийн захианы хэсгээс...
“Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл ээжийгээ санаж байна
Уйлж байна би уйлж байна
Ухаан суутлаа би уйлж байна”...
"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар" /2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр/ Ц-ийн захианы хэсгээс...
Одоогоос таван жилийн өмнө Хятад улсын “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар”-т эгч дүүс болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нар ял эдэлж байлаа. Тэд Улаанбаатар хотоос БНХАУ-руу зорчихдоо үл таних Өвөрмонгол иргэний захиалгаар мансууруулах бодис тээвэрлэж яваад Эрээний боомтын гаалийн байцаагч нарт саатуулагдаж байсан юм. Улмаар тээвэрлэж явсан бодисыг нь шинжлүүлэхэд каннабисын төрлийн бодис болох нь тогтоогдсон. Тиймээс тус улсын шүүхээс тэдэнд 15-20 жилийн хорих ял ногдуулж байсан билээ. Харин тэднийг эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтийг өнгөрөгч хавар ХЗДХЯ-наас уламжилсны дагуу өнгөрсөн сарын 19-нд эх оронд нь авчирсан юм. Хоригдож байх хугацаандаа эгчийнх нь бие муудаж, гуурсаар хооллож байсан билээ. Учир нь дүү нь хамгийн сүүлийн захидалдаа “Эгчийг минь хамрынх нь гуурсаар хооллож байхыг харлаа. Хацрыг нь дагаад хоёр нүднээс нь нулимс унаж байна. Яасан их өвдөж байгаа бол доо эгч минь.
Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Зүгээр хоолоо идэж болохгүй л байсан юм байх даа. Эх нутаг, ээж аавыгаа санахын эрхэнд ийм зүйл хийсэн юм болов уу. Эгчээ дүү нь маш их ганцаардаж байна. Ганцаардсандаа зүрх минь багтарлаа. Шоронд ямар ч хүн хог шаар болдог нь үнэн юм байна. Тэр тусмаа эх орон нь тоохгүй бол бүр хог новшноос ч долоон дор юм байна. хэмээн бичиж, нутаг нэгт нөхрөөрөө гэр лүүгээ явуулж байсан юм. Одоо харин тэд эх орондоо ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар ангид хоригдож байгаа. Тэдний ээж Дэжидтэй утсаар холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
-Охидуудаа ирснээс хойш уулзсан уу. Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Мэдээж охидоо Монголд ирэхэд уулзсан. Биеийн байдал нь хэвийн л байна даа.
-Б.Норжмаагийн бие их муу байгаа гэсэн?
-Бие нь их тааруу байгаа. Гэхдээ эмчийн хяналтад оруулсан.
-Нутагтаа ирснээрээ БНХАУ-аас ногдуулсан ял буурах магадлалтай байх. Энэ талаар мэдсэн зүйл байна уу?
-Нарийн мэдсэн юм алга. Гэхдээ буурах магадлал байгаа юм шиг байна лээ. Охид маань ч өөрсдөө энэ талаар мэдээгүй байгаа. Юутай ч охидыг маань эх оронд нь авчирч, бидэнтэй уулзуулсанд маш их баярлаж байгаа. Гадаад харилцааны яам болон туслалцаа үзүүлсэн бүх хүнд баярлаж байна гэв.
Харин тэрээр дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөс эрс татгалзлаа. Мөн “Нэгэнт хүүхдүүд маань нутагтаа ирээд ялаа эдэлж байна. Тиймээс би юугаа ярихав дээ. Гэр бүлийнхэн маань ч хэрэггүй гэсэн. Тиймээс эгч нь өөр зүйл яримааргүй байна” гээд утсаа тасалсан юм.
Б.Чимэг