ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путин Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд оролцохоор манай
оронд ажлын айлчлалаар өнөөдөр ирнэ. Түүний хөлөглөсөн онгоц Улаанбаатарын цагаар
13:00-т Чингэс хаан нисэх онгоцны буудалд газардана гэж албаны эх сурвалж
мэдээллэж байсан. Тэгвэл Ерөнхийлөгч В.Путины онгоц цагтаа газардаж амжихгүй
бөгөөд айлчлалын арга хэмжээнүүд бага зэрэг хойшлогдож магадгүй болоод байна.
Хэдэн цагт газардахыг одоогоор албаныхан мэдээллээгүй байна.Зарим эх сурвалж түүний онгоцыг 14 цагт газардана гэж мэдээллэж байна.
Ямартай Ерөнхийлөгч В.Путин хоёр өдрийн өмнө
буюу 9-р сарын 01-нд Якут мужид ажиллаж БНХАУ-ын төрийн
зөвлөлийн шадар сайд Жанг Гаолитай
ОХУ-БНХАУ-ыг холбосон шинэ хийн хоолойн нээлтэнд оролцсон бол өчигдөр
ОХУ-ын алс дорнод муж болох Восточний хотын сансарын хөлөг хөөргөх төвд
ажиллажээ.Үүнээс үзвэл түүний онгоц Монголоос холгүй байна.
Сэтгэгдэл (1)