Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орно гэж ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 20,21,22-нд ихэнх нутгаар хур тунадас орж шороон болон цасан шуурга шуурах юм байна. Мөн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм хүртэл хүйтрэх тул ард иргэдийг сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Гэхдээ Улаанбаатарт харьцангуй дулаан байх аж.
Т.Энхэлээ