Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
Уг тогтоолын төсөлд:
• Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам,
• Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам,
• Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар тусгагдсан байгаа юм.
Энэ талаар Ерөнхий сайд хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд Зам тээврийн яамнаас замын бодлогыг маш тодорхой гаргаж, аймаг орон нутгийн замуудыг шинэчлэхээс эхлээд маш эрч хүчтэй ажилласан гэж дүгнэж байгаа. Мөн Барилга хот байгуулалтын яамыг тусгайлан байгуулснаар барилгын салбарын асуудлууд шийдэгдсэн. Тухайлбал, баригдаж буй орон сууцны тоо нэмэгдсэнээс гадна найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд хүргэж, хямд үнээр орон сууцанд амьдрах боломжийг нь олгосон. Одоо тус яамдууд хамтраад ажиллахад болохгүй юм үгүй. Өнгөрсөн хоёр жилд эрчим хүчний салбар маш сайн ажилласан. Сүүлийн 20 жилд хийгдээгүй шинэчлэл хийгдсэн. Мөн ирэх арваннэгдүгээр сард Амгалангийн дулааны цахилгаан станц ашиглалтад орно. Үүний үр дүнд ойрын хоёр жилдээ эрчим хүчинд санаа зовохгүй байхаар бодлого, үйл ажиллагааг гаргаж тавьж чадлаа. Цаашдаа ч томоохон станцууд босно. Энэ ажлын бодлого төлөвлөлт нь гарсан байгаа. Ингээд тус яамыг Уул уурхайн яамтай нэгтгэхээр болсон юм. Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, сангийн яамны эрхлэх асуудлыг хоёр хуваасанд олон түмэн шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү шүүмжлэлийг анхааралдаа авч бүтцийн өөрчлөлтөд оруулсан байгаа. ЭЗХЯ-ны хийж байсан Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, Концесын гэрээ, Гадаад улс орноос авах зээл тусламж зэрэг асуудлуудыг Сангийн яамны харъяанд шүлжүүлсэн. Мөн тус яамны гадаад бодлого, гадаад хамтын ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалт зэргийг Гадаад харилцааны яаманд шилжүүлсэн. Ер нь манай гадаад харилцаа сүүлийн үед эдийн засагжих шаардлагатай байгаа. Гадны орнуудад сууж байгаа элчин сайд, консулууд Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг гадаадад борлуулахад дэмжлэг үзүүлэв гэдгийг дүгнэх цаг болсон. Ингэснээр Гадаад харилцааны яамны үүрэг нэлээд өндөр болж байна гэсэн үг. Гадаад харилцааны сайд гадны улс оронд очиход зиндаа дээгүүр байх ёстой гэдэг үүднээс Л.Болд сайдыг Шадар сайд болгож байна” гэсэн юм.
Харин одоогийн Шадар сайдыг Тэргүүн Шадар сайд болгох ажээ. Мөн Эдийн засгийн үндэсний хороог байгуулж, дотоод эдийн засгийн бодлогыг Ерөнхий сайд хариуцахаар болжээ. Уг асуудлыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа намын бүлгүүд байр сууриа нэгтгэж байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Үүний дараа чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт орох юм.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (15)