Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн 2024 он хүртэл хамтран ажиллахаар болсон. Тэрхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулсанд АН –ын нэр бүхий гишүүд, дэмжигчид нь эсэргүүцэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд илэрхийлээд байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын Нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар өнөөдөр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл 14:00 цагаас Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын “А” танхимд болно.
Сэтгэгдэл (16)