Түүнгүйгээр хөгжмийн ертөнц нам
гүм байх биз. Мисс Элиотоос хойш тасраад байсан эмэгтэй репперийн орыг
залгасан Ники Минажийн өнгөлөг клип, сонирхолтой дуунуудад дуртай хүн
олон. Эмэгтэй репперчдийн амжилтыг эвдсэн Минажийн амьдралын фото
түүхийг дэлгэе.
Нэг ойтой Ники Минаж эцэг Омар, ээж Нина нарын хамт. Түүний
жинхэнэ нэр нь Оника Таня Мараж. 1984 онд Тринидадад төрсөн Ники
Минажийн бага нас хүчирхийлэл, зовлонт амьдралаар дүүрэн өнгөрчээ.
Түүний аав хар тамхинд хэт донтсон байсан учраас гэр бүлдээ дарангуйлагч
нэгэн байв.
Эцэг нь ээжийг нь хөнөөх гэж олон удаа заналхийлж байжээ. Яг энэ үед тэр хоёрыг гэртээ байхад нь гал тавьж шатаахыг завджээ. Тэрээр хожим нь хэвлэлд ярилцлага өгөхдөө би аавыгаа үхээсэй гэж хүсдэг байсан хэмээн ярьсан юм.
Гэр бүлийн хүнд асуудлын улмаас түүнийг өсгүүлэхээр эмээд нь өгсөн бөгөөд таван настайдаа ээжийнхээ хамт Нью-Йорк хотыг зорьжээ.
Манхаттанд ЛаГуардиа ахлах сургуульд орсон тэрээр багын дуулах, жүжиглэх дуртай байсан ч авъяасаа олонд таниулж чадаагүй байв. Тэрээр кларнет хөгжим хүртэл хэвлүүхэн тоглочидог охин байж.
Ники Минаж жүжигчин болохыг мөрөөдөж олон удаа оролдсон ч бүтэлгүйтжээ. Харин нэр алдарт гарсныхаа дараа 2014 онд "Өөр эмэгтэй" кинонд жүжигчин Камерон Диазтай хамтран тоглож мөрөөдлөө биелүүлсэн юм.
Ээж
нь түүний амьдралын гол баатар байв. Эхээс дөрвүүлээ хэдий ч энэ хоёр
эмэгтэй амьдралын төлөө уйгагүй зүтгэжээ. Жүжигчин болж чадаагүй Ники
Минаж сурахын хажуугаар RedLobster ресторанд зөөгчөөр ажиллаж байсан бол
ээж нь амьдралын эрхээр нягтлан, валютын ченж, сүмийн дуучин хийдэг
байсан.
Түүнийг дуулах хоолойгоо ээжээсээ авсан гэдэг ч дахин давтагдашгүй хэв маягаа өөрөө бүтээсэн гэдэг.
Ники Минаж, Игги Азиала нар олоон жилийн өмнө. Минаж "Young Money Entertaiment"-д 2007 онд орсноор хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр эхлээд маш олон MixTape гаргасны эцэст тун удалгүй 2010 онд өөрийн бие даасан анхны цомог болох "Pink Friday"-г гаргасан юм.
Хамгийн анх Лил Уэйнтэй хамтран "Roman"s Revenge" дуугаа дуулсан нь түүний нэр хүндийг өсгөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн.
Түүнийг олон нийтийн анхааралд аваачсан нэг зүйл нь чадалтай, өвөрмөй дуу хоолойноос гадна Минажийн нүүрний хөдөлгөөн. Дуу дуулж байхдаа "мимик" үзүүлдэг нь содон хэрнээ хөгжилтэй байдаг гэж Huffingtonpost бичжээ.
Минажийг алдартай болгосон өөр нэгэн зүйл нь үзэсгэлэнт царай, төгс бие хаа. Ники Минаж бол африк, тринидад, индо-ази хүн юм. Жинхэнэ утгаараа эрлийз байдал нь түүнд ийм сайхан төрхийг бэлэглэжээ.
Өгзөг. Магадгүй Ники Минаж гээд хэлэнгүүт хамгийн түрүүнд түүний өгзөг санаанд орох биз. Энэ ч бас түүний амжилтад нөлөөлсөн. Гэхдээ түүний өгзөгний тойрог хэд вэ гэдэг нь одоо ч нууц хэвээр.
Түүний нэр эхлээд Күүки, дараа нь Харажуки Барби эцэст нь Ники Минаж болсон юм. Харин одоо тэрээр 7 сингл нь нэг цаг мөчид Биллбордын шилдэг 100-д жагссан анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болж, дараа дараагийн цомгуудаа хэдэн сая хувиар борлуулсаар байна. "The New York Times" сонин Ники Минажийг "Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй реппер" хэмээн тодотгосон байдаг.
Минаж бол загварын бэлэг тэмдэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Реппер бүсгүй Adidas, MAC Cosmetics and Pepsi зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царай болж байна. Хэдий загварын бэлэг тэмдэг ч тэрээр 164 см өндөртэй, бүр өндрөөс айх өвчинтэй.
Зүүн
гар дээрээ хятад шивээстэй бөгөөд “Бурхан үргэлж надтай хамт” гэсэн үг
аж. Мууранд дурүй. Харин Киткат, Твикст нугасгүй тэрээр өөрийгөө маш
сайн тогооч гэдэг.
Минаж 2013 оноос "Америкийн шүтээн" тэмцээний гол шүүгчээр ажиллаж байна. Түүнд "American Music Awards"-ийн дөрвөн цом бий. Мөн "MTV Music Awards"-ийн шилдэгээр хоёр удаа тодорч, "Billboard Music Awards"-аас таван удаа шагнал хүртээд байгаа тийм гялалзсан од юм.

www.24tsag.mn