Чуулганы завсарлагаанаар болсон АН –ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн чухал асуудал бол МАН-ын 26 гишүүн бүхий нийт 28 гишүүнээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай саналын талаар ярилцсан юм. МАН –аас өргөн барьсан уг саналыг АН –ын бүлгийн гишүүд хоорондоо хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дарга Эрдэнэбат “Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий шаардлагыг тавьсан. Үүнд тоо хэмжээний тухайд зөрж байгаа, зарим шаардлагууд Ерөнхий сайдын хувь хүнийх нь тухайд эрээ цээргүй, үндэслэлгүй халдсан заалтууд орсон байна. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хувь хүн рүү халдсан, гэр бүл хамаатан садан найз нөхөд гээд хэвлэл мэдээллээр гарсан зүйлсийг үндэслэл болгож тавьсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна” гэж тайлбарлалаа. Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг маргаашийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуваарьтай.
Сэтгэгдэл (10)