УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын нэрийг хадгалсан дугаараас УИХ-ын хэн нэгэн гишүүн рүү бичсэн мессежийг М.Зоригт гишүүн олон нийтэд ил болгосон билээ.
Тус мессежэд “Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар эсрэг кноп дарах нь найдвартай одоо Р.Бурмаатай ажиллаж байна” гэж бичсэн байдаг. Харин уг мессежийг С.Бямбацогт гишүүн явуулсан болж таараад байгаа юм.
Тэгвэл энэ талаар өнөөдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад “Би тэр мессежийг бичээгүй. Бичсэн хүнийг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт хандсан байгаа. Хүнийг нэрийг барьж ийм муухай улс төр хийж болохгүй. Ийм зүйл хийлээ гэж бодоход мессежээр бичиж явах хүн би биш” гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (18)