Ирэх жилийн төсөвт гялайж, гялтаах юм ердөө ч алга. 2015 онд томоохон бүтээн байгуулалт хийгдэхгүй. Баригдаж дуусаагүй барилгууддаа л хөрөнгө тусгья. Нэмж шинээр барилга байгууламж барихгүй. Ард түмний хүссэнээр цалин, тэтгэвэрээ нэмэх мөнгө байхгүй. Өрөө төлөх хуримтлал бий болгох хэрэгтэй. Энэ бүхэн УИХ-ын гишүүдийн амнаас унаж байгаа үг л дээ. Тэгэхээр 2015 оны төсөв гэж жонхуу орж ирчихээд гишүүдийн уур бухимдлыг зэрэг төрүүлээд байгаа бололтой.
"Гараа сайн бол бариа сайн" гэдэг. Тэгвэл 2015 оны төсвийг батлах асуудал анхнаасаа л асуудалтай эхэлсэн. Учир нь Засгийн газраас хуучин бүтцээрээ төсөв оруулж ирчихсэн нь сөрөг хүчний бухимдлыг төрүүлсэн. Мөн автомашин, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмсэн, малын хөлийн татварыг авах, хотын татвар гэгчийг шинээр авахаар болсон зэрэг нь олон түмний сэтгэлд нийцээгүй. Ийм байдлаас болж сөрөг хүчний шахалтаар Засгийн газар төсвөө эргүүлэн татаж авсан. Дараа нь шинэчлэн өргөн барьж хэлэлцэж эхлэсэн юм.
Гэтэл өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсвийг хэлэлцэх хувиартай байсан. Хувиарийн дагуу байнгын хороо хуралдсан. Харамсалтай нь УИХ дахь олонхийн бүлэг 2015 оны төсвөө хэлэлцэлгүй унагаж орхив. Ингэж унагахад УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн үүрэг оролцоо их байсан гэж яригдав. Ц.Даваасүрэн бол бие даагчидыг төлөөлж байнгын хорооны дарга болсон хүн л дээ. Тэгэхээр 2015 оны төсөв сөрөг хүчнийхэнд төдийгүй эрх баригчид, бие даагчид ч таалагдахгүй байгаа бололтой.
2015 оны төсвийг 11 сарын 15 дотор батлах хуультай. Гэвч энэ хугацаандаа амжуулж батлахгүй гэж олон гишүүн бодит байдлыг дүгнэн хэлж байна. Учир нь одоо л дөнгөж хэлэлцэж эхлэх гэж байна. Эхлээд сөрөг хүчний шахалтаар шинэчилээд оруулаад иртэл байнгын хороон дээр нь олонхийн бүлэг нь унагаж орхив. Энэ хирээрээ л батлагдах хугацаа нь хойшоогоо сунана л даа. Өөрөөр хэлбэл сөрөг хүчний санаачилгаар шинэчлэгдсэн бүтцэд тааруулан хийгдсэн төсвийг олонхи нь хүлээж авах сонирхол тун бага байна. Хүлээж авахгүй гээд ч яахав. Яаж ийж байгаад л батлах байх. Харин хуулийн хугацаандаа багтаан баталж чадахгүй бол УИХ тарах ёстой гэж хэсэг гишүүд нь үзэж байна. Харин эрх баригчидын олонх нь "Төсвийг хугацаанд нь батлаагүй гээд УИХ тарна гэж байхгүй. АНУ хүртэл төсвөө баталж чадахгүй хоёр сар боллоо ш тэй" гэсэн гоё тайлбарыг хийх болов. Бодвол төсвөө хугацаандаа баталж чадахгүй гээд тайлбараа эртнээс бэлдэж байгаа бололтой. Ийнхүү 2015 оны хөрөнгө оруулалт багатай, өр зээл авахыг чухалчилсан төсөв нилээд сунжирах шинжиндээ орлоо.

Сэтгэгдэл (5)