Яг одоо чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг ярилцаж байна. Чуулганд хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулсан бол байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ –ын гишүүн С.Дэмбэрэл гишүүдэд танилцууллаа. Ингээд гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуултуудыг хууль санаачлагчдаас асууж байна.