УИХ –ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж үзэн мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнтэй холбогдуулан Д.Дондогийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг харгалзан үзээд батлан даалтад гаргасан байна. Харин түүнтэй хамт 12 – 13 жилийн хорих ял сонссон Д.Сайнбаяр, А.Батбилэг нарын цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгт 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлээд байсан. Тэднийг бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж байгаа юм.

Сэтгэгдэл (5)