Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн өмнөөс мессеж бичих үзэгдэл их гарах болсон. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын өмнөөс мессеж бичсэн гэх хэрэг намжаагүй байтал УИХ-ын гишүүдийн өмнөөс төмөр замын асуудлаар худал мэдээллийг иргэдэд тараасан хэрэг өчигдөрхөн гарчээ. Мобикомийн дугаартай гишүүдийн өмнөөс мессеж бичиж буй уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хараандаа авч шийдвэрлэхээр болсон байна.
Мөн УИХ-ын дарга энэ талаар байр сууриа илэрхийлж “Хүний өмнөөс хүмүүс рүү мессеж илгээж болдог болсон бол болохгүй болж байгаа гэсэн үг. Энэ талаар шалгуулна” гэв. Тэрбээр уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд мессеж бичиж буй хүмүүсийг зохих хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ бүлгийнхээ твиттер хуудсаар дамжуулан мэдэгдсэн нь энэ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)