Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль боллоо. Нөхөн сонгууль нь тус аймгийн Бат ширээт сумын 16, 18, 19 дүгээр хэсгийн хороо, Хэрлэн сумын 85 дүгээр хэсгийн хороонд энэ сарын 19-ны өдөр болж өндөрлөжээ. Хэрлэн сумын нөхөн сонгуульд АН-аас Чингис хотын захирагч Н. Базарханд, МАН-аас Ц.Чогсомжав нар нэр дэвшин өрсөлдөж, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Базарханд ялалт байгуулсан байна. Харин Бат ширээт суманд АН-аас нэр дэвшигч Ц.Баярсайхан, МАН-аас Б. Мөнхбат нар өрсөлдөж Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Баярсайхан ялалт байгуулсан нь Ардчилсан намын бодлого орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаагийн үр дүн гэж иргэд үзэж байна.
Дээрх хоёр сумын ИТХ-ын төлөөлөгч байсан хоёр гишүүн төрийн албанд томилогдсон учраас ийнхүү нөхөн сонгууль явуулсан аж.
Дээрх хоёр сумын ИТХ-ын төлөөлөгч байсан хоёр гишүүн төрийн албанд томилогдсон учраас ийнхүү нөхөн сонгууль явуулсан аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)