Канадын төрийн ордон руу дайрсан этгээд “Исламын улс” бүлэглэлтэй холбоогүй болохыг нотоллоо гэж Засгийн газраас мэдээлэв. Хэрэгтэн Зехац Бебуаг хамгаалалтын ажилтан буудан хороосон ч Канадчууд айдас түгшүүртэй амьдарч байсан юм. Учир нь Ойрхи Дорнодыг айлгаж буй “Исламын улс”-д 100 гаруй Канадын иргэн элссэн гэсэн мэдээлэл бий. Тиймээс тэдгээр радикал үзэлтнүүд Канадад нууц халдлага үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байв. Зехац Бебау ерөнхий сайд Стифен Харперийг хөнөөх зорилготой байсан гэсэн таамаглалыг цагдаа нар дэвшүүлж, Танхимын гишүүдийг хамгаалахад онцгой анхаарч эхэллээ.
Сэтгэгдэл (1)