Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдохтой зэрэгцэж түүний засгийн газрыг дан дээлтэй байх уу? давхар дээлтэй байх уу. Хуучин ажиллаж байсан бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөх үү, үгүй юу гэдэг олон асуултууд урган гарсан. Тэгвэл шинэ Ерөнхий сайд танхимаа дахин шинээр бүрдүүлэхээр болжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн намар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж 13 яам, 28 агентлагтай байхаар болсон. Одоо Ч.Сайханбилэг Засгийн газраа 14 хоногийн дотор багаа бүрдүүлэх үүрэг хүлээгээд буй. Тиймээс бүтэц болон сайд нараа дахин оруулахаар төлөвлөсөн бололтой. Тэрээр парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгүүдэд өнөөдрөөс эхлэн зөвшилцөх санал тавьж хамтарч ажиллахыг урьж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ч.Сайханбилэгийн засгаа бүрдүүлэх эхний алхам МАН –тай тохирохоос эхлэх гэнэ. Ерөнхий сайд хамтран ажиллах тухай албан бичгээ МАН –д хүргүүлсэн бөгөөд тэрхүү албан бичигтээ МАН –аас ямар хариу өгөхийг хүлээж суугаа ажээ.
Сэтгэгдэл (3)